Х.Нямбаатар А.Уянгыг дахин шүүхэд өгч, 500 сая төгрөг нэхэмжилжээ

.Graph
2026-09-16

Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар “Хатан Туулаа Хамгаалъя” иргэдийн хөдөлгөөний идэвхтэн А.Уянгыг дахин шүүхэд өгч, энэ удаа 500 сая төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. А.Уянга уг нэхэмжлэлийн өнөөдөр хүлээн авсан бөгөөд тус хугацаанд түүний оруулсан пост, шейр зэргийг шүүн нэгтгэж багтаасан байна. 

Үүнд А.Уянга нь нийт 126 удаагийн пост, мэдээлэлдээ 38 удаа нэхэмжлэгчийг (Х.Нямбаатарыг) “хулгайч” гэснээс болж иргэд, сонгогчид түүнийг хулгайч гэж ойлгож, энэ мэтээр харьцаж байгаа  нь сэтгэл санааны хувьд асар их дарамт болоод ичгэвтэр байдалд оруулсан гэж үзжээ. Иймээс нэхэмжлэгчийг 500 тэрбум төгрөг хулгайлсан хулгайч гэж гүтгэсэн тул нэр төр, ажил хэргийн нэр хүндэд учирсан хохирлыг уг 500 тэрбум төгрөгийн 0.1 хувь болох 500 сая төгрөгийг хариуцагчаас хохиролд тооцон гаргуулах шаардлагыг нэмэгдүүлж байна гэжээ. 

Харин А.Уянга уг нэхэмжлэлийг тайлбарлахдаа, “Нийтийн эрх ашгийн төлөө үзэл бодлоо илэрхийлж, дуу хоолойгоо хүргээд явж байгаа хүмүүсийг айлгаж, мохоох зорилготой байна. Энэ нь нийгэмд дугарч болохгүй юм байна, шүүхэд дуудагдах юм байна, цаг хугацаа болоод сэтгэл санааны хүнд нөхцөлд орох юм байна гэсэн айдсыг бий болгоно” гэлээ. 

Х.Нямбаатар түүнийг өнгөрсөн хугацаанд хоёр удаа шүүхэд өгсөн бөгөөд эхнийхийг нь өөрийн хүсэлтээр буцаасан байна. Х.Нямбаатараас гадна БОУАЯ-ны Үнэлгээ, аудитын хэлтсийн дарга Б.Алтанлзул мөн л нэр хүндэд нь халдсан хэмээн шүүхэд өгсөн талаар ярилаа. Гэтэл уг нэхэмжлэгч нь байгаль орчны нарийвчилсан үнэлгээг батлахдаа туул голд загас байхгүй, эргэн тойронд нь ямар нэг амьтны аймаг байхгүй гэж баталсан нь нэг талд үйлчилсэн гэж харах нөхцөлд хүргэсэн гэлээ. А.Уянга өнгөрсөн хугацаанд Б.Алтанзулын хөрөнгө оруулгын мэдүүлгийг авах хүсэлт тавьсан ч хүсэлтийг хүлээж аваагүй байна. 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe