“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна

З.Амирлан
2026-09-15

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас Мөрөн сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газартай хамтран “Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг гурван сарын хугацаатай эхлүүллээ.

Арга хэмжээний хүрээнд нэг бүлгийн хоёр этгээдийн үйлдсэн 11 үйлдэлд холбогдох 20 толгой үхэр, Архангай аймгийн Цэцэрлэг, Завхан аймгийн Их-Уул сумын нутаг дэвсгэрээс алдагдсан 16 толгой үхрийг тус тус олж тогтоон, эзэмшигч, хохирогч нарт хүлээлгэн өгсөн.

Дээрх арга хэмжээний үр дүнд мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болон оргон зайлсан этгээдүүдийг олж тогтоох, алдагдсан мал хөрөнгийг эрэн сурвалжлан хохирлыг нөхөн төлүүлэхийн зэрэгцээ малчид, иргэдийн сонор сэрэмжийг нэмэгдүүлэх, малын бүртгэл, шилжилт хөдөлгөөнд тавих хяналтыг сайжруулах, хууль бус мал, махны худалдаа, тээвэрлэлтийг таслан зогсоож байна.

Цаашид мал хулгайлах гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөлийг бууруулах, иргэдийн өмч хөрөнгийг хамгаалах чиглэлээр хяналт шалгалт, эрэн сурвалжлах болон урьдчилан сэргийлэх ажлыг үргэлжлүүлнэ гэж Цагдаагийн Ерөнхий газраас мэдээлжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe