Өнөөдрөөс 446 цэгээр шахмал түлш борлуулж эхэллээ

З.Амирлан
2026-09-15

Өнөөдөр буюу есдүгээр сарын 15-наас Нийслэлийн долоон дүүрэгт шахмал түлш борлуулах 500 цэг ажиллах бөгөөд үүний 446 нь байнгын ажллагаатай, 54 нь нөөц цэг байна. Иргэд Хотула апплейкшнаар 25 киллограмын савалгаатай нэг шуудай шахмал түлшийг 3750 төгрөг, хагас коксон түлш 5000 төгрөгийн үнээр худалдан авах юм.

Тавантолгой түлш компани энэ жил Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхөд нийт 427 мянган тонн шахмал түлш нийлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Үүний 120 мянган тонн нь угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсэн шахмал түлш бол 307 мянган тонн нь хагас коксон түлш байх юм.

Хагас коксон түлшийг 11 дүгээр сарын 01-ний өдрөөс худалдаанд гаргана. Одоогийн байдлаар 27.5 тонн хагас коксон түлшний нөөцтэй байна. 

Түлшний үйлдвэр 24 цагаар ажиллаж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр хоногт 1300-1400 тонн шахмал түлш үйлдвэрлэж буй бөгөөд өнөөдрийн байдлаар 27.6 мянган тонн түлш нөөцөлжээ.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe