Азийн олимпын зөвлөлийн ивээл дор зохион байгуулагдаж буй ХХ Азийн наадамд эх орноо төлөөлөн оролцох Монголын баг тамирчид Япон улсын Айчи мужийн Нагояа хотноо хүрэлцэн ирж, тэмцээний өмнөх бэлтгэлээ эхлүүлээд байна.
Боксын баг тамирчид Нишио хотноо 12 орны тамирчидтай хамтарсан бэлтгэлд хамрагдаж байгаа бол байт харвааны тамирчид Нагояа хотын Накамүра дүүрэгт тэмцээний өмнөх бэлтгэлээ хангахаар өнөөдөр хүрэлцэн ирлээ.
Мөн пентатлоны тамирчны бэлтгэл Зохион байгуулах хорооны хуваарь, журмын дагуу эхэлсэн бөгөөд волейбол, тэкболын баг тамирчид Нагояа хотноо тэмцээний бэлтгэлдээ ороход бэлэн болоод байна.
НЭГ НААДАМ — ОЛОН БАЙРШИЛ
Энэ удаагийн Азийн наадмын нэг онцлог нь тэмцээнүүд нэг хотод төвлөрөхгүй, Токио хот, Айчи муж болон бусад бүс нутаг дахь олон спортын байгууламжид зэрэг зохион байгуулагдаж буй явдал юм. Үүний дагуу Монголын баг тамирчид зочид буудал, усан онгоц болон наадмын түр байранд байрлан бэлтгэлээ хангаж, спортын төрөл тус бүрийн тэмцээний хуваарийн дагуу өрсөлдөнө.
Өнөөдрийн байдлаар 39 ҮОХ-ны баг тамирчид ЗБХ-ны албан ёсны бүртгэлд хамрагдаад байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх