Домогт дуучин Селин Дион хүнд өвчний улмаас удаан хугацаанд завсарлага авснаасаа хойш анхны тоглолтоо бямба гарагт Парис хотноо хийлээ.
Зургаан жилийн дараах түүний тоглолт энэ сарын 12-ны өдрөөс ирэх оны тавдугаар сарын 29-ны өдөр хүртэл үргэлжлэх юм. Энэ хугацаанд Парисын Пленитуде Аренад нийт 26 тоглолт төлөвлөсөн бөгөөд энэ удаагийнх тоглолтын нээлт болжээ.
Тоглолтын тасалбар нэлээд эрэлттэй байгаа бөгөөд одоогоор зарлагдсан бүх тасалбар дуусан байна. Анхны гаргасан 480 мянган тасалбар тэр дороо дуусжээ. Ингээд 26 тоглолтод зориулж гаргасан ойролцоогоор 1.17 сая тасалбар одоогийн байдлаар нэг ч үлдээгүй байна. Тасалбар худалдан авахаар есөн сая гаруй шүтэн бишрэгч хандсан гэнэ.
Хамгийн анх 10 өдөр тоглохоор төлөвлөсөн ч эрэлт их байсан тул дөрөвдүгээр сард зургаан тоглолт нэмсэн бол дараа нь 10 тоглолт нэмсэн банйа.
Мөн тасалбар худалдан авахаар есөн сая гаруй шүтэн бишрэгч хандсан гэнэ.
Алдарт дуучин анх гуравдугаар сарын 30-нд буюу төрсөн өдрөөрөө эргэн ирэлтээ зарласан юм. Селин Дион тоглолтоороо хамгийн алдартай дуунууд болох Оскар, Грэмми шагналт "My Heart Will Go On", "It's All Coming to Me Now", "The Power of Love", "Pour que tu m'aimes encore" дуунуудаас гадна Англи, Франц хэл дээрх хит дуунуудаа дуулах төлөвтэй байна.
Сэтгэгдэл үлдээх