АНУ-ын жүжигчин Сидней Суини спортын бооцооны платформ Novig-той хамтарсан кампанит ажлынхаа сурталчилгааг инстрагмм хуудаснаа байршуулсан. Уг сурталчилгаанд Сидней Суини бараг нүцгэн байдлаар сагсан бөмбөг, хөлбөмбөг, хоккей зэрэг спортын төрлүүдээр хичээллэж буй дүр зургийг үзүүлжээ. Харин үүнийг дэлхийн томоохон эмэгтэй тамирчид шүүмжилж, бэлгийн өнгө аястайгаар дүрсэлсэн нь эмэгтэй тамирчдын хөдөлмөрийг үл хүндэтгэж байна гэж үзжээ.
Энэ мэтчилэн алдартай тамирчид дургүйцлээ илэрхийлж байгаад Сидней Суини чимээгүй суусангүй. Тэрээр ямар нэг албан ёсны тайлбар хийгээгүй ч хэдхэн цагийн өмнө өөрийн инстаграмм сторидоо өнгөрсөн удаад ч ийм маягийн сурталчилгаа хийдэг байсныг харуулсан зургууд нийтэлжээ. Үүгээрээ өөрт нь ирж буй дайралтад хариу өгч буй биз ээ.


Шүүмжлэгдээд буй жүжигчин Сидней Суини 29 настай бөгөөд "Эйфория"(Euphoria) болон "Цагаан бадамлянхуа"(White Lotus) киноны дүрээрээ алдаршсан. Тэрээр өнгөрсөн удаад ч энэ төрлийн шүүмжлэлд өртсөн удаатай. 2025 оны долоодугаар сард Амеркан Ийгл(American Eagle) компанитай хамтарсан “Сидней Свинигийн гайхалтай жийнс” гэх сурталчилгаагаараа мөн шүүмжлэлд өртсөн.
Энэхүү дуулиан нь зөвхөн сошиал медиаг хамраад зогсохгүй Америкийн улс төрийг ч оролцуулаад авсан юм. Энэ талаар тухайн үед Ерөнхийлөгч Дональд Трамп ам нээж, түүнийг өөрийнх нь намын дэмжигч гэж сонссон тухайгаа онцолж, “гайхалтай сурталчилгаа” хэмээн магтсан байдаг.
Сэтгэгдэл үлдээх