Энержи Ресурс компани олон улсын стандартчилалын AFNOR Group-ээс ISO 46001:2019 Усны үр ашгийн менежментийн тогтолцооны гэрчилгээг Тайпей хотноо албан ёсоор гардан авлаа.
Энэхүү гэрчилгээ нь Монгол Улсад ISO 46001:2019 стандартаар олгогдож буй анхны гэрчилгээ болж байна. Ингэснээр компанийн усны нөөцийг үр ашигтай, тогтвортой ашиглах менежментийн тогтолцоо олон улсын стандартын шаардлагад нийцэж буйг албан ёсоор баталгаажууллаа.
Стандартын гэрчилгээг Энержи Ресурс ХХК-ийг төлөөлөн Дэд бүтцийн газрын дарга Д.Сүхбаатар, Усны нөөцийн үр ашгийн менежер Б.Баттулга нар гардан авлаа.
Ухаа худаг цогцолбор нь говийн нөхцөлд тохирсон усны хэмнэлттэй технологийг дэд бүтцийн бүхий л шийдэлдээ шингээсэн бөгөөд усыг 95% хүртэл эргүүлэн ашиглах технологийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Сэтгэгдэл үлдээх