С.Цэнгүүн: Төсвийн урсгал зардлыг нээлттэй байршуулах хуулийн төсөл боловсруулж, бэлэн болголоо

.Graph
2026-09-14

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн төсвийн урсгал зардлыг иргэд, олон нийтэд нээлттэй байршуулах боломжийг нээх хуулийн төсөл боловсруулж, удахгүй өргөн барих гэж байгаа талаараа хуваалцлаа. 

С.Цэнгүүн: 

  • Урсгал зардлыг бид анхаарч харах ёстой. Урсгал зардал гэж задаргаа нь олддоггүй учир битүүлэг том дүн байдаг. УИХ гишүүд жил бүр энэ дотор юу байгааг хайж олох эрэл хайгуулд гардаг. Азтай үед хаа нэгтэй групп чатаас олдог. Иймд урсгал зардлыг албан ёсоор нэгдсэн вебсайт дээр нээлттэй болгон байршуулж, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд шууд хянах боломжийг нээх хуулийн төслөө боловсруулж, бэлэн болголоо. Удахгүй өргөн барина. 2020 онд ойролцоогоор 9.6 их наяд байсан урсгал зардал 2025 онд 22 гаруй их наяд болж өссөн. Гэтэл 2026 оны төсвийн тодотголд төсвийн зарлагыг 33 их наядаас 34 их наяд болгон нэмэгдүүлэхээр байна. Товчхондоо энэ удаагийн тодотгол ирэх жилүүдийн урсгал зардлыг нэмэгдүүлнэ. Үүнийг 1 сая гаруй хувийн хэвшлийн салбарын иргэд нуруундаа үүрч, татвар, орлогоороо нөхөхөөс аргагүй болно. Харамсалтай нь төсвийн тодотголд төр зардлаа танах, хэмнэх талаар огт дурдагдсангүй. Ялангуяа нүүрс, зэс, төмрийн хүдрийн үнэ өндөр үед уул уурхайн орлогыг ирээдүйд үүсэх эрсдэлд зориулж эсвэл үр ашигтай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe