“Дэлхийн мисс” олон улсын тэмцээний 73 дахь удаагийн шалгаруулалт 2026 оны 8-р сарын 10-наас 9-р сарын 5-ны өдрүүдэд Вьетнам улсад зохион байгуулагдлаа. Тэмцээний ялагчаар Бүгд Найрамдах Доминикан улсын гоо бүсгүй Жохейрри Мола тодорч, Доминикан улсын түүхэн дэх хоёр дахь дэлхийн мисс болжээ. Тэрээр 24 настай, 175см өндөр, бизнесийн удирдлага, багш, сэтгүүлч, загвар өмсөгч мэргэжилтэй бөгөөд хүүхэд, залуучуудад боловсрол олгох, хөгжлийг дэмжих чиглэлээр олон нийтийн ажил идэвхтэй өрнүүлдэг.
Дэлхийн 110 гаруй орны гоо бүсгүйчүүд өрсөлдсөн энэхүү тэмцээний хоёрдугаар байрт Испанийн Элизабет Рейнес орсон бол Малайзын Таанусия Четти гуравт шалгарчээ.
Өнгөрсөн жилийн ялагч болох Тайландын Сучата Чуангсри Жохейррид титмийг зүүж өгсөн байна. Сучата 2025 оны тавдугаар сарын 31-нд 72 дахь удаагийн Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд түрүүлсэн анхны Тайланд эмэгтэй болж түүхэн амжилт үзүүлсэн юм.
Сэтгэгдэл үлдээх