Төсвийн тодотгол хэлэлцэхээр УИХ-ын ээлжит бус чуулган эхлэх гэж байна. Товч хураангуй хуваалцъя:
ЭДИЙН ЗАСГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ:
- Уул уурхай, барилга өссөн.
- Худалдаа агшсан, үйлчилгээ саарсан.
- Зээл авалт багасаж байна.
- Инфляц 7-р сарын байдлаар 13%, өнгөрсөн жилийнхээс 5% өндөр!
- Товчдоо цөөнх өсөлттэй, олонх уналттай. Улстөрөөс хамааралтай том бизнес урагшилж, намаас хол ард түмэн ядуурсан байна.
ЦАЛИН, ТЭТГЭВЭР БА БУСАД ЗАРДАЛД:
- -435 мянган ахмад настанд одоо авч байгаа тэтгэвэр, ажилласан жил, төлсөн шимтгэлээс хамааруулан 100-300 мянган төгрөгийн “суурь тэтгэвэр” тооцож олгохоор,
- Төрийн үйлчилгээний салбарын ажилтнуудын цалинг 50% нэмэгдүүлэхэд 170 тэрбумыг зарцуулахаар,
- Боловсролын салбарын цалинг нэмснээс үүдэх 674.5 тэрбум төгрөгийг олгохоор,
- Мах, ногооны нөөц бүрдүүлэх компаниудад хөнгөлөлттэй зээлийн хүүгийн татаас 150 тэрбум ₮
- Эрчим хүчний салбарт татаас, хөрөнгө оруулалт 200 тэрбум ₮ зарцуулахаар 2026 оны Төсвийн тодотголд тусгаж.
ЯМАР МӨНГӨӨР НЭМЭХ ВЭ:
- Нийслэлийн үнэт цаасны санхүүжилтээс 758 тэрбумыг шилжүүлнэ,
- Төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг 250 тэрбумаар бууруулахаар,
- Төсвийн хэмнэлт, урсгал зардлаас 433.5 тэрбумыг хэмнэхээр тусгаж.
(Нийслэлийн сонгсолын үеэр яригдаж байсан өмнөх оны үлдэгдлээс зарцуулах талаар санал орж ирсэн байна)
ЗЭЭЛ:
- Засгийн газар дотоод үнэт цаас гаргах хэмжээг 1 их наядаар нэмэгдүүлж 1.56 их наяд болгохоор тусгаж,
- Азийн хөгжлийн банкнаас нийт 450 сая $ зээл авах хэлэлцээрийн төслийг бэлтгэсэн талаар Төсвийн тодотголын төсөлд тайлбарлажээ.
ЕРӨНХИЙДӨӨ:
Төсвийн тодотголын төсөлд нийт 1.4 их наядыг хэмнэнэ. Үүнд урсгал зардлаас 433, нийслэлийн үнэт цаасны санхүүжилтээс 758, хөрөнгийн зардлаас 250 тэрбум. Эдгээр хэмнэсэн мөнгөө цалин, тэтгэвэр, эрчим хүч, мах ногооны татаасанд зарцуулна. Гадаадын зээл, бондын хэмжээг нэмэгдүүлнэ. Төсвийн алдагдлыг 1 их наядаар нэмэгдүүлж ДНБ 2%-д тулгана.
СОНИРХОЛТОЙ:
Төрийн өмчит хөрөнгө оруулалтын сан байгуулж ТӨК-үүдийн хувьцааны 20-с доошгүй хувийг тус санд төвлөрүүлнэ гэж Төсвийн тодотголын төсөлд тусгажээ.
ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛ:
- Урсгал зардал ДНБ 30%-с ихгүй байх хязгаарлалтыг авах санал орж ирж. Ингэснээр цаашид хязгааргүй нэмэх эрсдэл үүснэ! Тухайн жилийн өсөлт нь уул уурхайн бус эдийн засгийн өсөлтөөс бага байх шинэ шалгуур оруулж ирсэн боловч энэ 30%-аа үлдээгээд хослуулах нь дээр.
- Суурь тэнцэл гэдэг юм зохиож хүчээр баталсан байснаа болиод буцаад тэнцвэржүүлсэн тэнцэлийн алдагдал ДНБ 2%-с багагүй байна гэж санал болгож. Гадаадын зээлийн зардлыг хасаж байгаад тооцох Суурь тэнцэл гэж хэллэг зохиож байсан, одоо том зээлүүдээ төсвөөс гаргах хууль баталчихсан болохоор шаардлагагүй болсон бололтой. Гэхдээ далимд нь “эсхүл тэнцэл ашигтай байх” шаардлагыг авч хаяжээ.
- Төсвийн хүрээ баталснаас хойш багадаа 3 сарын дараа төсөв баталдаг байх хугацааг хасах санал орж ирж. Ингэснээр дуртай үедээ хүрээгээ өөрчлөөд төсвөө өөрчлөөд явах боломжтой болно.
- Товчдоо төсөв улам “тогтворгүй” болох эрсдэл харагдаж байна.
2026.09.07
Жаргалсайханы Золжаргал
Сэтгэгдэл үлдээх