Өчигдөр их тэнгэрт МАН-ын бүлэг хуралджээ. Шалтгаан нь төсвийн тодотголтой холбоотой юм байх. Ингэхдээ мэдээж ганхах эрсдэлтэй байгаа Засгийн газраа ч яриад амжиж. Нэг зүйл дээр хүний,, өөрийн гэлтгүй санал нэгтэй байсан бололтой. Тэр нь төрийн тогтвортой байдлаа хангаж, төсвийн тодотголоо дэмжих. Тэгэхлээр Н.Учралын Засгийн газрыг авч үлдэх юм байна, бас оруулж ирж байгаа сайд нарын зардлаас 1.4 их наядын хэмнэсэн төсвийг нь ч батлаад явуулах юм байна гэж ойлгож болох нь. Дэлхий дахинд хэцүүхэн байгаа энэ үед одоогийн Н.Учралын Засгийн газрыг харин ч сайн ажиллаж байгаа гэж МАН-ын бүлэг үзэж байгаа гэдгээ тухайн хурлаар илэрхийлцгээж. Яах вэ богино хугацаанд зохицуулалтыг дажгүй хийж байгаа нь үнэн. Тийм учраас МАН-ын бүлгийн 68 гишүүнээс Н.Учрал шиг Ерөнхий сайдын ажлыг сайн хийх хүн олдохгүй гэж санал нэгдээд бүр Засгийн газрыг тогтвортой ажиллуулна гэсэн гарын үсэг зурцгаажээ. Энэ ажлыг С.Амарсайхан хариуцаж ажиллахаар болж. Үүнээс дүгнэхэд Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал гэж хуваагдалгүй МАН нэг зүйл дээр нэгдэж АН-ын Ерөнхий сайдыг огцруулах улс төрийн шоглоомд орохгүй болж байх шиг байна. О.Цогтгэрэлийн улс төр ажиллахгүй нь дээ.
Сэтгэгдэл үлдээх