Дэлхийн хамгийн өнгөлөг найман барилга

.Graph
2026-08-24

С.Ариун-Эрдэнэ

Архитекторууд өөрсдийн бүтээлээ улам гайхалтай болгохын тулд өнгө будаг хичээнгүйлэн ашигласаар иржээ. Нүд гялбам эртний сүм хийдээс авахуулаад тод өнгөтэй номын сан хүртэлх өнгө дизайн нь хосолсон найман барилгыг танилцуулж байна.

Зургаар үзэх бол энд дараарай.

1. Шри Ранганата Свами сүм, Тамил Наду, Энэтхэг (Sri Ranganatha Swamy Temple, Tamil Nadu, India) 

Энэтхэгийн өмнөд хэсэгт орших Тамил Наду муж нь өнгө будаг ашиглах эртний уламжлалаараа алдартай. Энэхүү сүмийн барилгын ажил Манай Эрний (МЭ) 1-р зуунд эхэлсэн бөгөөд олон хааны гүрнийг дамжин 20-р зууны сүүл үе хүртэл үргэлжилжээ. Үүний үр дүнд 150 гаруй акр (60 гаруй га) талбайг хамарсан дэлхийн хамгийн том шашны цогцолборуудын нэг бий болсон юм.

2. Палау де ла Музика Каталана (Каталоны хөгжмийн ордон), Барселона, Испани (Palau de la Música Catalana, Barcelona, Spain) 

1908 онд баригдсан энэхүү концертын танхимын өнгө төрх нь хурдацтай үйлдвэржиж байсан, баян чинээлэг, соёлын хувьд өвөрмөц онцлогтой Испанийн Каталони мужийн илэрхийлэл болсон юм. Архитектор Льюис Доменек-и-Монтанерийн зохион бүтээсэн энэхүү барилга нь Арт Нуво (Шинэ урлаг), Романesk болон Готик маягийн сэргэн мандалтын үеийн нөлөөг Мавритан хээ угалз, Валенсийн уламжлалтай хослуулсан байна.

3. Гардиан Билдинг (Харуулын барилга), Детройт, Мичиган, АНУ (Guardian Building, Detroit, Michigan, US) 

АНУ-ын Мичиган мужийн Детройт хотод байрладаг. Нутгийн иргэн Вирт К.Роуланд 1929 онд зохион бүтээсэн энэхүү оффисын барилгыг "Санхүүгийн катедрал" (Санхүүгийн сүм) гэж нэрлэдэг. Энэ нь мөн дэлхийн хамгийн чухал Арт Деко загварын тэнгэр баганадсан барилгуудын нэг юм.

Барилгын гадна талыг бараг хоёр сая гаруй улбар шар туяатай тоосго болон шавар хавтангаар бүрсэн. Тэгвэл дотор талын гол лобби нь гурван давхар өндөр нуман таазтай бөгөөд таазыг үндсэн тод өнгөтэй хавтангуудаар хөнжил мэт зүйж чимэглэжээ.

4. Де Биенкорф их дэлгүүр, Эйндховен, Нидерланд (De Bijenkorf department store, Eindhoven, Netherlands) 

Италийн архитектор, дизайнер, зураач Жо Понти 1969 оны энэхүү загвараа гаргахдаа онгоцны цонхоор харагдах Нидерландын тариалангийн талбайн өтгөн, олон өнгөт шугам сүлжээнээс санаа авсан гэж ярьдаг. Цонхгүй энэхүү том барилгыг хүмүүсийн анхаарлыг татахуйц болгоно гэдэг олон архитекторын хувьд хүндрэлтэй байж болох байсан ч Ле Корбюзье, Мис Ван Дер Роэ нарын адил Модернизмд асар их хувь нэмэр оруулсан Понтигийн хувьд тийм байсангүй.

5. Reversible Destiny Lofts, Токио, Япон (Reversible Destiny Lofts, Tokyo, Japan) 

2005 онд баригдсан энэхүү түрээсийн орон сууцны төслийг АНУ-ын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн төлөө тэмцэгч, зохиолч Хелен Келлерийн дурсгалд зориулан бүтээжээ. 

Номд бичсэнээр, Шусаку Аракава, Мэделин Гинс нарын зохион бүтээсэн эдгээр есөн сууц нь тод өнгөтэй цилиндр, куб, бөмбөрцөг дүрсүүд болон орчин үеийн барилгын элементүүдийг нэгтгэсэн ирээдүй өөдөлсөн "бүтээлэг" (bricolage) мэт харагддаг. Тэдгээр нь хоорондоо нэгдэж, гадаргуу, тавилга хэрэгсэл бүр нь өнгө будгийн хүчтэй хэмнэлээр лугших амьдралын өвөрмөц орчныг бүрдүүлдэг байна.

6. Майшима хог хаягдал  шатаах үйлдвэр, Осака, Япон (Maishima Waste Incinerator Plant, Osaka, Japan) 

Австрийн дүрслэх урлагийн зүйл, архитектор Фриденсрайх Хундертвассер 2000 онд буюу барилга нь бүрэн дуусахаас нэг жилийн өмнө таалал төгсжээ. 

Хундертвассерт энэхүү үзэл баримтлал нь орон сууцнаас гадна үйлдвэрийн барилгад ч адилхан хамаатай байв. Майшима үйлдвэр нь яг л Доктор Сьюзын (Dr. Seuss) үлгэрийн номд гардаг хачин жигтэй цайз шиг харагддаг бөгөөд хүмүүс үүнийг ойролцоох тоглоомын парктай олонтаа андуурдаг. Барилгын намхан хэсгүүдээр гараар зурсан мэт шар зурааснууд доошоо урсаж буй мэт харагдах бөгөөд урт цилиндр хэлбэртэй өндөр цамхаг нь мөн адил улаан өнгийн зураасаар гоёжээ. Энэхүү цогцолборын бүх байгууламжууд, тэр дундаа гадагш цухуйсан хэсгүүд нь өнгө өнгийн блокоор чимэглэсэн бүдүүн, бөөрөнхий хөлнүүд дээр тогтдог байна.

7. Леганес хотын төв номын сан, Леганес, Испани (Leganés Central Library, Leganés, Spain) 

2019 онд баригдсан "BN Asociados Arquitectos"-ийн бүтээсэн энэхүү нийтийн номын сан болон хотын архив нь өөрийн доторх агуулгынх нь харагдах хэлбэр юм. Барилгын бөөрөнхий хажуу талыг бүрхсэн том хэмжээтэй, зөөлөн өнгөтэй, товгор шаазан гадаргуу нь дотор нь хэдий хэмжээний, ямар олон төрлийн ном өрөөстэй байгааг нутгийн иргэдэд илтгэн харуулдаг.

Энэхүү шийдэл нь Мадрид хотын соёлын дурсгалт газар дутагдалтай байсан шинэ дүүрэгт хотын өнгө төрхийг тодорхойлох нэгэн бэлгэдэл бий болгосон байна. "Нарны гэрэл хясааны хээ шиг долгиолсон шаазан гадаргуу дээгүүр тусахад, \пастел өнгө болон гялалздаггүй бүдэг бүтэц нь яг л цаас шиг сэтгэгдэл төрүүлдэг" гэж Мазаде ярьжээ.

8. Кройдон Баганат зам, Лондон, Их Британи (Croydon Colonnade, London, UK) 

Архитектурын хувьд тийм ч онцгой биш Кройдон хотод явган зорчигчдод зориулсан энэхүү 50 метр урт замыг 16 аварга багана, хоёр том хананаас бүрдүүлэн босгожээ. Адам Натаниэль Фурманы 2003 онд бүтээсэн энэхүү байгууламжийг гараар хийсэн, гурван хэмжээст мянга мянган шаазан хавтангаар бүрсэн байна. Хавтан бүрийг баялаг, зузаан, хагас тунгалаг паалангаар будсан бөгөөд доод суурь хэсэг нь усан доорх гүн цэнхэр өнгөнөөс эхэлж, дээшлэх тусам цайвар цагаан өнгөтэй болж уусдаг аж.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe