Мета шүүх хуралд ялагдвал инстаграм, фэйсбүүк бүрмөсөн өөрчлөгдөж магадгүй

.Graph
2026-08-20

С.Ариун-Эрдэнэ

Мета компани залуу хэрэглэгчдийг онилж, хохироосон гэх хэргээр шүүх дээр дараалан ялагдал хүлээгээд байна. 

Харин энэ удаагийн шүүх хурал тэдний үйл ажиллагаанд хамгийн том аюул учруулж болзошгүй.

Уг маргаан 2023 онд Калифорни, Нью-Йорк зэрэг АНУ-ын 30 муж улсын гаргасан нэхэмжлэлээс эхтэй. Тэд Метаг хүүхдийн хувийн нууцыг хамгаалах холбооны болон мужийн хуулиудыг олноор зөрчсөн гэж буруутгаж байна.

Мужууд Метагаас 1 их наяд гаруй ам.доллар нэхэмжлээд зогсохгүй инстаграм, фэйсбүүктээ өөрчлөлт оруулахыг шаардаж байна. Үүнд лайк тоолохыг зогсоох, доош нь гүйлгээд л байдаг тасралтгүй хуудсыг үгүй хийх зэрэг багтжээ.

Хэрэв Мета ийм том хэрэгт ялагдвал залуучуудын сошиал медиа ашиглах хэлбэрийг үндсээр нь өөрчлөхөд хүрнэ.

Мужуудын шаардаж буй өөрчлөлтүүд:

  • Өсвөр насны хэрэглэгчдэд эцэг эхийн зөвшөөрөл шалгадаг систем нэвтрүүлэх
  • Хүнийг донтуулдаг алгоритмаа (dopamine-manipulating recommendation algorithms) өөрчлөх
  • Хүний гадаад төрхийг өөрчилдөг филтерүүдийг устгах
  • Видео өөрөө шууд тоглогддог үйлдлийг зогсоох
  • Нэг хүн олон хаяг нээхийг хориглох
  • 24 цагийн дараа устдаг стори зэргийг үгүй хийх 

Эдгээр бүх функцууд нь өнөөдөр Метагийн аппликэйшнүүдийн хамгийн гол хэсгүүд юм. Шүүхэд гомдол гаргасан мужуудын үзэж байгаагаар эдгээр функцууд нь хүүхэд залуусыг апп дээр аль болох урт хугацаагаар байлгах зорилготой. Мөн байнга мэдэгдэл илгээж, аппликэйшнээ бага ашиглахад нь саад болдог гэжээ. 

Мета компани эдгээр буруутгалыг эрс үгүйсгэж, тус компанийн хэвлэлийн төлөөлөгч "Бид эдгээр мэдэгдлийг эрс эсэргүүцэж байна. Бид залуучуудыг дэмжихийн тулд тууштай ажиллаж ирснийг баримтууд гэрчилнэ" хэмээн мэдэгдсэн.

Энэхүү хэргийг Калифорни мужийн холбооны ахлах шүүгч Ивонн Гонзалес Рожерс (Yvonne Gonzalez Rogers) шүүнэ. Тэр Илон Маск, Сэм Алтман нарын шүүх хурлыг удирдаж байсан бөгөөд 20 гаруй жил ажиллахдаа маш шулуун, шийдэмгий шүүгч гэдгээрээ танигдсан нэгэн билээ.

Эх сурвалж: BBC 

Сэтгэгдэл үлдээх

Za shaaldaa

Tsekv

Дэмжих үү?

0 0

Tr kiduudiig bid mar duurain gsn ug bishhshdeee

Markko

Дэмжих үү?

0 0

Bi bvgdn unshsngv ghde oilgjn tsahim deerelhelt c gsn ih yvgdj bgg mdjn tr kiduudiin fb ig threads edrliin orh erhiig haaj blhgvmv 1uhrn evr dorgivop 1000uhrn ever dorgino gj yridg lda ghd tr kiduudg

Markko

Дэмжих үү?

0 0

yu xutsadanbb

tskq

Дэмжих үү?

2 0

guts gsibii

Nerguigdiishd

Дэмжих үү?

2 0

guts gsibii

Nerguigdiishd

Дэмжих үү?

1 1

iimerhvv ymn dr anhaarhinhn orond ter benzindee anhaar

Togoldr

Дэмжих үү?

5 1

Yun balai ym yriad bgn be demjkve

Enhzaya

Дэмжих үү?

4 1

Ygd ch bolkv shv ene mongol chin svrj bn brg😭

Baaska

Дэмжих үү?

5 0

Nooooooooo Ягаад ч дэмжихгүй

Hi

Дэмжих үү?

3 0

No22222 gu shvvv guysss btyyy

Xmguiii

Дэмжих үү?

4 0

bitii oorchilooroi guij baina😭🙏🙏

nuuts negen

Дэмжих үү?

5 0
Newsletter Subscribe