АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иранд туслах юм уу, ямар нэг байдлаар бизнесийн харилцаа тогтоосон аль ч улсын эдийн засгийг сүйрүүлэхдээ бэлэн байна гэх утгатай мэдэгдэл хийлээ. Мөн Исламын Бүгд Найрамдах Улс АНУ-тай хэлэлцээр хийгээгүй тул Ираны эсрэг "эдийн засгийн D өдөр" буюу тус улсын эдийн засгийг сүйрүүлэх ажиллагаа эхлүүлж буйгаа мэдэгдлээ.
Дональд Трамп “Санхүүгийн байгууллага, бизнес, нисэх буудал болон төрийн байгууллагаараа дамжуулан Иранд ямар нэгэн хэлбэрээр дэмжлэг үзүүлсэн аль ч улс эдийн засгийн ноцтой үр дагавартай тулгарах болно” гэжээ. Мөн өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Сангийн сайд Ираны эдийн засгийг газар мөргүүлэх ажиллагаа эхлүүлсэн талаар ярьсан байдаг.
Өчигдөрхөн буюу лхагва гарагт АНЭУ Ирантай хийх худалдаа, санхүүгийн бүх харилцаагаа түр зогсоох шийдвэрээ зарласан юм. Учир нь Иран тус улсын чиглэлд баллистик пуужин харвасан гэх мэдээллийг баталгаажуулсан байна.
Уг шийдвэрийн дараа Ираны зэвсэгт хүчин хөрш зэргэлдээ Персийн булангийн орнуудад АНУ-ын цэргийн хүчинд дэмжлэг үзүүлэхгүй байхыг анхааруулж, тусламж, дэмжлэг үзүүлсэн тохиолдлыг хуйвалдаан гэж үзэхээ мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл үлдээх