Хэнтий аймгийн Баян-Овоо, Дорнод аймгийн Матад суманд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 7-ны өдөр хээрийн түймэр гарсан байна. Тухайн аймгуудын ОБГ-ын алба хаагчид уг түймрийг унтраасан ч урьдчилсан байдлаар 11300 га талбай сүйдсэн аж.
Он гарсаар улсын хэмжээнд Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Булган, Ховд, Сэлэнгэ зэрэг 7 аймагт 14 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага дээрх аймгуудын ОБГ-т бүртгэгдэн, алба хаагчид, орон нутгийн байгууллагын ажилтнууд ажиллаж, бүрэн унтраажээ.
Жил бүрийн энэ үед хуурайшилтын үе тохиодог. Иймд ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангахыг холбогдох албаныхан онцгойлон анхаарууллаа.
Ингэхдээ,
- Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх
- Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх
- Асаагуурыг ил задгай хаяхгүй байх
- Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх
- Гэр сууц, хашааг тойруулж түймрээс хамгаалах зурвас татах
- Айл өрхүүд хашааны шар өвсийг шатаахгүй байх
- Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж, өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалж урьдчилан сэргийлэхийг сануулав.
Сэтгэгдэл үлдээх