Жирэмсэн эмэгтэйчүүд шумуулыг хоёр дахин илүү татдаг

.Graph
2026-08-12

С.Ариун-Эрдэнэ

Зөвхөн эмэгчин шумуул өндгөө боловсруулахад шаардлагатай уураг авахын тулд хүн хатгадаг. Тэд ойролцоогоор 10 метрийн зайнаас харах болон хүний амьсгалыг үнэрлэж байгаа олдог байна.

Тэгвэл жирэмслэх нь бодисын солилцоо болон амьсгалын хэмжээг нэмэгдүүлж, илүү их дулаан, нүүрстөрөгчийн хий ялгардаг.

Тиймээс шумуулыг хоёр дахин илүү татдаг болохыг Их Британийн Даремын их сургуулийн олон нийтийн эрүүл мэндийн шавж судлал профессор Стив Линдсей (Steve Lindsay) тогтоожээ.

АНУ-ын Өвчний Хяналт Сэргийлэлтийн Төв (CDC) гаргасан шумуулын хазалтыг эмчлэх дараах аргуудыг зөвлөж байна.

Хазуулсан хэсгийг саван болон бүлээн усаар угаана. Мөн өвдөлт болон загатнааг намдаахын тулд өвчин намдаах эм, харшлын эм эсвэл загатнааны эсрэг түрхдэг тос хэрэглэнэ.

Арьсан дээрээ мөсөөр жин тавих нь загатнааг намдаахад тусалдаг. 

Шумуул усан дотор үрждэг тул гэрийнхээ ойр орчимд тогтоол ус байлгахаас зайлсхийгээрэй. Тогтонги ус хуримтлагдсан сав суулга зүйлсийг суллаж асгах. 

Ой модтой эсвэл өвс ихтэй газраар явахдаа урт ханцуйтай цамц, урт өмд өмсөж, шавж үргээгч бодис хэрэглэх.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe