Өмнөговь аймгийн Ханбогд суманд малчин бүсгүйчүүдийн уулзалт болон “Морьтой Монголжин” улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Арга хэмжээний үеэр “Үндэсний давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жавхлант оролцож, Малын индексжүүлсэн даатгал (МИД) болон Малчны гэнэтийн ослын даатгалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хамтран ажилласан байна. Уулзалтад оролцсон малчин бүсгүйчүүд сонирхсон асуултдаа хариулт авч, МИД-ийн талаарх мэдлэг, мэдээллээ гүнзгийрүүллээ.
Уулзалтын дараах өдөр газар газраас хуран цугласан малчин бүсгүйчүүд авхаалж самбаа, моринд эрэмгий чадвараа сорин өрсөлдөж, монгол эмэгтэйчүүдийн дайчин чанар болон монгол морины гайхамшгийг тодруулсан өдөр болов.
Энэ удаагийн арга хэмжээнд 21 аймгийн малчин бүсгүйчүүд оролцохоор төлөвлөж байсан ч баруун бүсийн аймгуудад малын гоц халдварт өвчин тархсаны улмаас тус бүс нутгийн төлөөллүүд ирж амжаагүй байна.
Дээрх арга хэмжээг хамтран зохион байгуулж, дэмжин ажилласан байгууллагууд:
Өмнөговь аймгийн ЗДТГ
Ханбогд сумын ЗДТГ
Практикал Даатгал ХХК
“Морьтой Монголжин” ТББ
Ханбогд сумын “Морьтой Монголжин” ТББ
Сэтгэгдэл үлдээх