Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК нийт ажилчдынхаа үндсэн цалинг 10 хувиар нэмэгдүүллээ

.Graph
2026-07-30

Эрчим хүчний салбарын ажилчдын цалинг нэмэгдүүлэх асуудлаар гурван талт хэлэлцээр амжилттай хэрэгжиж, Эрчим хүчний сайдын А/187 дугаар тушаалаар салбарын нийт ажилтнуудын цалинг 10 хүртэлх хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулан ЦДҮС ТӨХК /2026.07.28/-ны өдрийн өргөтгөсөн шуурхай хурлаараа Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн, гүйцэтгэх захирлын А/210 дугаар тушаалаар нийт ажилчдынхаа үндсэн цалинг 10 хувиар нэмэгдүүлснийг албан ёсоор танилцууллаа. Үндсэн цалин 10 хувиар нэмэгдсэнээр ажилтнуудын гарт олгогддог илүү цаг, нэмэгдэл, урамшууллын хувь мөн адил нэмэгдүүлжээ. Тус ТӨХК нь 1444 ажилтантай аж. 

     ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ ТӨХК НЬ НУТАГ ДЭВСГЭРИЙН 82 ХУВЬД ХАМААРЧ АЖИЛЛАДАГ БАЙНА

Цахилгаан дамжуулах, Цахилгаан импортлох, Эрчим хүчний барилга байгууламж 80-МВт-ын эрчим хүчний хуримтлуурын систем барих, Эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах,220 кВ болон түүнээс дээш хүчдэлтэй цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрийн 82.3 хувь /1.033.00 км2/, хүн амын 95.9 хувийг хамарч, Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Булган, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл, Баянхонгор, Төв, Дорноговь, Дундговь, Хэнтий, Говьсүмбэр, Өмнөговь, Сүхбаатар, Завхан зэрэг аймгуудын  301  сум суурин газрыг цахилгаан эрчим хүчээр хангаж, 110, 220, килоВольтын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe