Ч.Чинхүсэл
Олон улсын хөлбөмбөгийн холбоо(FIFA) 1930 оноос эхлэн дөрвөн жилд нэг удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээн(ДАШТ)-ийг зохион байгуулдаг. Тэд тэмцээн дууссаны дараа дөрвөн жилийн мөчлөгийнхөө орлогыг танилцуулдаг уламжлалтай. Тэгвэл Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жанни Инфантино 2023-2026 оны мөчлөгт түүхэн дээд орлого буюу 15 тэрбум ам.доллар олсноо зарлалаа.
Энэ жилийн ДАШТ-д 48 улс оролцож, 3 улсад зэрэг зохион байгуулсан нь орлого ихсэх гол шалтгаан болсон. Үүнд орлогыг эзлэх хувиар нь:
Өмнө нь 2019-2022 мөчлөгийн Катарт болсон дэлхийн аваргын тэмцээнээр 7,5 тэрбум ам.доллар олж байснаараа тэргүүлж байв.
Харин энэ жилийн 15 тэрбум ам.долларын орлогоос 90% орчим буюу 12,9 тэрбум ам.долларын зарлагын төсвийг FIFA-н зүгээс баталсан. Үүнд:
Мөн 871 сая ам.долларыг ДАШТ-д оролцсон багуудад хуваарилжээ. Түрүүлсэн Испани улсын шигшээ баг хамгийн их буюу 53,5 сая ам.долларын шагнал хүртсэн бол бусад багууд хамгийн багадаа 12,5 сая ам.долларын мөнгөн урамшуулал авсан юм.
Олон улсын хөлбөмбөгийн холбооноос 211 гишүүн орондоо мөнгөн тусламж өгдөг.
Манай улсын хувьд тайланд дурдагсанаар 2023-2026 оны мөчлөгт нийтдээ 8 сая гаруй ам.доллар болох үйл ажиллагааны зардалд жилд 1,25 сая ам.доллар, тусгай хөгжлийн төсөлд 3 сая ам.доллар буюу нийт 28,7 тэрбум гаруй төгрөгийн мөнгөн урамшуулал авах ёстой.
Учир нь хөгжиж буй орнуудад хөлбөмбөгийг тогтвортой хөгжүүлэх, дэд бүтэц, сургалт бэлтгэл, хүүхэд залуучуудад зориулсан хөтөлбөр, үндэсний шигшээ багийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор тус хоёр холбооноос их хэмжээний санхүүжилт олгогддог.
Харамсалтай нь 2025 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр Монголын хөлбөмбөгийн холбоо 5,6 тэрбум төгрөгийн өртэй гэдэг нь ил болсон билээ. Тухайлбал, 2024 оны 12 сараас эхлэн дотоодын клуб болон тамирчдаас цалин, шагналын мөнгөтэй холбоотой асуудлууд ихээр гарч эхэлсэн юм. Улмаар хөлбөмбөгийн холбоог аврах түр хороо байгуулагдаж, Монголын хөлбөмбөгийн холбоог аудитаар оруулсан боловч ямар нэг тодорхой үр дүн гараагүй. Иймд дээрх санхүүлжилтийн дүнг манай улсын хөлбөмбөөг хүлээн авах эсэх нь тодорхойгүй.
2027-2030 оны мөчлөгт FIFA Fast Forward Programme (FFFP) гэх шинэ хөтөлбөрийг танилцуулан гишүүн орнууддаа 20 сая ам.доллар хүртэлх мөнгөн санхүүжилт олгохыг төлөвлөж байна.
Сэтгэгдэл үлдээх