Мэдисон Бийр, Жастин Херберт нар сүй тавьснаа зарлалаа

.Graph
2026-07-29

Грэммийн хоёр удаагийн нэр дэвшигч, дуучин Мэдисон Бийр NFL(Америк хөлбөмбөг)-ийн “Чаржерс” багийн хамгаалагч Жастин Херберт нар мягмар гарагт сүй тавьснаа сошиал хуудаснаа зарлалаа.

Хосуудын хайрын романс өнгөрсөн 2025 оны наймдугаар сард ил болж байсан бол ийнхүү тэд нэг жилийн босгон дээрээ харилцаагаа дахин бататгалаа.

Энэ мэтчилэн томоохон алдартнууд сүйгээ зарлах үед шүтэн бишрэгчид хамгийн түрүүнд сүйн бөгжийг нь сонждог уламжлалтай. Тэгвэл энэ салбарын мэргэжилтнүүдийн тооцоолсноор Мэдисон Бийрийн сүйн бөгж 15 каратын “elongated cushion-cut” буюу урт дөрвөлжин загварын алмаз аж.

Тус бөгжийг ойролцоогоор 500 мянгаас нэг сая ам доллар гэж тооцоолж байна. Хосуудын цэвэр хөрөнгө нийлээд 74 сая ам.доллар хэмээн өчигдөрхөн ‘Forbes”-оос зарлажээ.

Сүүлийн үед дуучин Тэйлор Свифт, Селена Гомез, Лэди Гага, жүжигчин Зенгдаяа нарын сүйн бөгж олны анхаарлыг татсан бол сүүлд Криштиану Роналдугийн эхнэр Жоржина Родригес сүйн бөгжний хэмжүүрийг эвдсэн юм.

Түүний аварга том бөгжийг ойролцоогоор таван сая ам.доллар бүхий 25-35 каратын алмаз гэж үнэлсэн байдаг.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe