Прокурорын байгууллагаас 31,8 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй 618 иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсоноос шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн маргаанд 2,6 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ.
Прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж, дараах төрлийн маргаан бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.
Маргааны төрлөөр нь авч үзвэл:

Прокурор 1,577 эрүүгийн хэрэгт төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 5 тэрбум төгрөгийн хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлсэн.
Прокурорын байгууллагаас прокурор оролцсон иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн биелэлтийг 2019-2025 оны байдлаар улсын хэмжээнд нэгтгэн судалсан. Судалгаагаар 6336 шийдвэрийн 1 их наяд 63 тэрбум төгрөгийн хохирол, төлбөрийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлснээс 503.8 тэрбум төгрөг буюу 47 хувь нь төлөгдөж, 559.6 тэрбум төгрөг буюу 52.6 хувь нь биелэгдээгүй байна.
Иймд прокурорын байгууллагаас шүүхийн шийдвэрийг биелүүлэх, төр, нийтэд учирсан хохирол, төлбөрийг бодитой нөхөн төлүүлэх асуудлыг улсын хэмжээнд эрчимжүүлэх ажлыг эхлүүлээд байна.
Сэтгэгдэл үлдээх