BTS  хамтлагын "NORMAL" дууны клип онцгой нээлт хийж, дэлхийн хөгжмийн зах зээлийг дахин шуугиуллаа

.Graph
2026-07-19

Өмнөд Солонгосын супер хамтлаг BTS шинэ уран бүтээлээрээ дахин дэлхийн хөгжмийн ертөнцийн анхаарлыг татаж байна. Тус хамтлагийн "NORMAL" дууны клип Spotify платформ дээр онцгой байдлаар нээлтээ хийж, цацагдсан даруйдаа дэлхий даяарх шүтэн бишрэгчдийн дунд хамгийн их яригдсан хөгжмийн бүтээлүүдийн нэг боллоо.Энэ удаагийн нээлт нь BTS-ийн хувьд урьд өмнө байгаагүй стратеги байв. "NORMAL" дууны клипийг эхний ээлжид зөвхөн Spotify платформоор үзэгчдэд хүргэсэн бөгөөд дараа нь бусад платформуудад гаргахаар төлөвлөжээ. Энэ нь дэлхийн хамгийн том хөгжмийн стриминг үйлчилгээ болон BTS-ийн хамтын ажиллагааны шинэ хэлбэр гэж хөгжмийн салбарынхан үнэлж байна.  шинэ дууг сонсох холбоос

Spotify-ийн мэдээллээр BTS-ийн шинэ цомог "ARIRANG" нь 2026 онд платформ дээр хамгийн өндөр эхний өдрийн сонсолттой цомгуудын нэг болсон бол "NORMAL" дуу ч богино хугацаанд олон сая сонсолт авч, дэлхийн чартуудад хүчтэй байр суурь эзэлж эхэлжээ.

Шүтэн бишрэгчдийн хүлээлтийг нэмсэн сурталчилгаа

"NORMAL" дууны нээлтийн өмнө BTS АНУ-ын хэд хэдэн томоохон сонинд сонирхол татахуйц сурталчилгаа байршуулж, Нью-Йорк, Сан-Франциско зэрэг хотуудад "нууцлаг уулзалт" гэсэн утгатай зураг, мэдээллээр фэнүүдийн анхаарлыг татсан юм. Энэхүү өвөрмөц маркетингийн кампанит ажил сошиал сүлжээнд өргөн тархаж, дууны нээлтийн өмнөх хүлээлтийг улам өсгөжээ.

Цэргийн алба хаасны дараа бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн нэгдсэн BTS энэ онд шинэ цомог, дэлхийн аялан тоглолтоо эхлүүлээд байгаа юм. Хөгжмийн шинжээчдийн үзэж буйгаар "NORMAL" нь зөвхөн шинэ дуу биш, харин BTS-ийн шинэ үеийг эхлүүлж буй бэлгэдлийн бүтээл болж байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe