Хүннү эйр Өмнөговийг Японтой холбосон анхны нислэгээ амжилттай гүйцэтгэв

.Graph
2026-07-19

Мацумото – Даланзадгад чиглэлийн анхны олон улсын нислэг амжилттай үйлдэгдэж, Өмнөговь аймаг дэлхийн агаарын тээврийн сүлжээнд шинэ гарцаар холбогдлоо.Хүннү Эйр ХХК Өмнөговь аймгийн Гурвансайхан нисэх буудал руу анхны олон улсын нислэгээ амжилттай үйлдэж, орон нутгийн нисэх буудлыг олон улсын агаарын тээврийн шинэ сүлжээнд холбосон түүхэн үйл явдлыг бичлээ. 

Япон улсын Мацумото хот болон Даланзадгад хотыг шууд холбосон энэхүү нислэг нь Гурвансайхан нисэх буудлын түүхэн дэх анхны олон улсын нислэг бөгөөд Өмнөговь аймаг, Япон улсын хооронд аялал жуулчлал, бизнес, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломжийг нээж байна.

Хүннү Эйр нь Монголын агаарын тээврийн салбарт шинэ чиглэл, шинэ зах зээлийг хөгжүүлэх бодлогоо тууштай хэрэгжүүлсээр ирсэн. Тус компани 2025 онд Чонжу–Мөрөн чиглэлд орон нутгийн анхны олон улсын нислэгийг амжилттай эхлүүлсэн бол энэ удаа Гурвансайхан нисэх буудлыг олон улсын шинэ гарц болгон хөгжүүлэх томоохон алхмыг хийлээ.Цаашид Хүннү Эйр нь орон нутгийн нисэх буудлуудыг олон улсын чиглэлтэй холбох ажлаа үргэлжлүүлэн өргөжүүлж, Монгол Улсын аялал жуулчлал, бүсчилсэн хөгжил, эдийн засгийн өсөлт, агаарын тээврийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд манлайлан ажиллах болно хэмээн өөрийн цахим хуудаснаа мэдээллээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe