Англи 1966 онд аварга болсноосоо хойш анх удаа ДАШТ-ээс медаль хүртлээ

.Graph
2026-07-19

Хөлбөмбөгийн ДАШТ-ий хүрэл медалийн төлөө тоглолт хоккейн дүнгээр өндөрлөв. Хоёр баг алдах юмгүй, нээлттэй тоглох нь тодорхой байсан ч арай ийм олон гоол орно гэж хэн ч бодоогүй байх. Харгүй сайхан үзлээ, хоёулаа. Эхний үед Англичууд илт давамгайлж, 4:0 -ээр уншсан бол хоёрдугаар хагаст францчууд 3:4, 4:5 болгож, тоглолтыг эргүүлэх тун дөхлөө.

Английн Сака хет-трик хийсэн бол Францын ахлагч Мбаппе хоёр гоол оруулснаар энэ ДАШТ-д 10 гоол оруулж, "алтан шаахай" шагнал хүртэх магадлал туг өндөр болов.

8 гоолтой Месси финалд, тэгээд Испанийн эсрэг хоёр гоол хийнэ гэдэг бараг боломжгүй зүйл. Хэрэв Мбаппе "Алтан шаахай" хүртвэл энэ шагналыг ( ДАШТ-ий мэргэн бууч) хоёр удаа хүртсэн анхны хөлбөмбөгчин болох юм. Мөн Мбаппе ДАШТ-д нийтдээ 22 гоол оруулж, Мессиг (21 гоол) гүйцэн бүх цаг үеийн хамгийн олон гоол оруулсан тоглогч боллоо. 27 настай франц довтлогчид энэ тоогоо 4 жилийн дараа ахиулах боломж бүрэн бий дээ.

Бас нэг том рекорд амжилтыг Францын Олисе тогтоов. Мбаппегийн хоёр гоолд хоёуланд нь дамжуулалт өгсөн нь Олисегийн энэ ДАШТ-д хийсэн долоо дахь гоолын дамжуулалт. ДАШТ-ий түүхэнд нэг тэмцээнд өгсөн рекордыг "Хаан" Пеле ( 1970 он, 6 дамжуулалт) эзэмшдэг байсныг Олисе ийн шинэчлэв. Англи 1966 онд аварга болсноосоо хойш анх удаа ДАШТ-ээс медаль хүртлээ, бас 1982 оноос хойш том тэмцээнд анх удаа "азарган тахиануудыг" хожлоо. Мөн харгүй сайхан үзэлцэж, хаалгандаа 10 гоол "зоолцож", хөлбөмбөг сонирхогчдыг баясгалаа, Баярлалаа!

Өмнө нь 1954 онд Швейцарт болсон ДАШТ-ий хасагдах шатанд Австри-Швейцарийг 7:5 -аар хожиж байсан (12 гоол!!!) тэр тоглолтын дараа л өнөөдрийн Англи-Франц бичигдэх болов.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe