Венесуэлд энэ сарын 25-26-нд шилжих шөнө 7.2, 7.5 магнитудын хүчтэй хоёр газар хөдлөлт дараалан болсон юм. Энэ нь тус улсад 1900 оноос хойш болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт байв. Аюулт үзэгдэл ердөө 39 секунд үргэлжилсэн бөгөөд энэ хооронд 800 гаруй барилга сүйрчээ.
Хамгийн сүүлийн буюу ням гарагт өгсөн мэдээлэлд, ойролцоогоор 1450 хүн амиа алдсан бол өнөөдрийн байдлаар амиа алдсан хүний тоо 450-аар нэмэгдсэн байна, 10,000 гаруй хүн сураггүй болсон байна. Газар хөдлөлт болсноос хойш хэдийн 72 цаг өнгөрсөн тул алга болсон олон мянган хүнийг олох найдвар бүдгэрч байна хэмээн тус улсын түр Ерөнхийлөгч Делси Родригес хэллээ.
Тухайн өдөр тус улсад Үндэсний баяр тохиож байсан юм. Хүчтэй хоёр газар хөдлөлтийн дараа ч чичирхийлэл үргэлжилсээр байсан бөгөөд нийт 30 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн байна.
Аврах ажиллагаа одоо ч үргэлжилж байгаа бөгөөд энэ амралтын өдрүүдэд тусгай албанийнхан 33 хүн аварчээ. Үүний дотор 11 настай хоёр хүү байсан аж. Мөн Ла Гуайра хотын аврагчид нурсан барилга доороос дөнгөж төрсөн нярай хүүхэд аварч, аавд нь хүлээлгэн өгч буй бичлэг олонд хүрлээ.
Сэтгэгдэл үлдээх