Европ дахь хэт халууны улмаас 1300 хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээллээ

.Graph
2026-06-29

Европ даяар сүүлийн хэдэн арван жил тохиогоогүй хэт халалт болж байна. Энэ амралтын өдрүүдэд гэхэд Германд 41.7 хэм, Польш, Чех улсад 40.5 хэм хүрч, температурын дээд амжилт  эвдлээ. 

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус X сошиал хуудсаараа “Зургаадугаар сарын 21-нээс хойш 1300 гаруй нас баралт бүртгэгдсэн нь Европ дахь халалттай холбоотой" гэж мэдэгджээ. 

Францын Үндэсний эрүүл мэндийн яам өнгөрсөн лхагва гарагаас хойш 1000 орчим хүн нас барсан бөгөөд олонх нь 65-аас дээш насныхан байна гэж мэдэгдсэн юм.

Тедрос "Европ бол дэлхийн хамгийн хурдан дулаарч буй тив бөгөөд дэлхийн дунджаас хоёр дахин их дулаарч байна" хэмээн нэмж онцоллоо.

Өнгөрсөн долоо хоногт мөн Францад 40 хүн живж нас барсан талаар Ерөнхий сайд нь мэдэгдсэн юм. Итали дахь агаар мандлын нэгэн судлаач энэхүү халалт долоодугаар сарын эхэн хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа гэлээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe