Суугуул хотдоо тоглож буй (МЛС-ийн "Лос Анжелес" багт хүчин зүтгэдэг) Канадын хагас хамгаалагч Стефен Эуштакиугийн (#7)
90+2 минутад 16-ийн гаднаас хаалганы баруун доод буланд цохин оруулсан гоолын ачаар хоккейн эх орон Канад хөлбөмбөгөөр түүхэн амжилтаа бичлээ.
Хөлбөмбөгийн дэлхийн аваргад өмнө нь хоёр удаа оролцохдоо нэг ч ялж үзээгүй байсан "Агч навчны" орныхон энэ жил нутагтаа болж буй ДАШТ-ээс анхны хожлоо авч, бас анх удаагаа хэсгээсээ шалгарч, хасагдах шатанд бас л анх удаагаа тоглосон.
Тэгвэл хасагдах шатны эхний даваагаа Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын эсрэг хийн ялснаар, шилдэг 16-д шалгаран үлдлээ.
Алаг бөмбөгөөр ч муугүй нааддагаа нотолсон "Агч навчны орныхон" дараагийн тоглолтоо Хьюстон хотноо Нидерланд-Мароккогийн ялагчтай хийнэ.
Эх сурвалж: Tuvshee Tavantsagarig
Сэтгэгдэл үлдээх