Улс орон даяар өрнөж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Монгол Ардын намын Хяналтын ерөнхий хорооны дэд дарга бөгөөд Ёс зүйн хорооны дарга Б.Амарсанаагаар ахлуулсан баг Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд энэ сарын 22-ны өдөр ажиллалаа.

Хяналтын ерөнхий хорооны дэд дарга бөгөөд Ёс зүйн хорооны дарга Б.Амарсанаа тус сумын Монгол Ардын намын хорооны гишүүд, дэмжигчидтэй хийх уулзалтыг нээж “Ардын нам-Ард түмэндээ” аяны зорилго чиглэлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж, намын гишүүдийн сонирхсон асуултад хариултыг өгөв.

Мөн Улс төрийн манлайллын академийн захирал Б.Золбадрал “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт” хөтөлбөрийн хэрэгжилт энэ хүрээнд төрөөс хэрэгжүүлж байгаа ажлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж, Гишүүн төвтэй E4 стратеги, түүний хүрээнд хийгдэж байгаа Enam 3.0 платформд хэрхэн бүртгүүлэх, ямар ач холбогдолтой талаар сургалт мэдээллийг хийлээ.

Монгол Ардын намын гишүүд, дэмжигчид хаанаас ч холбогдож санал хүсэлтээ илгээх, оролцох, түүнийгээ үнэлүүлэх, үр дүнд хүргэх боломжтой гишүүн төвтэй харилцааны шинэ соёлыг хангасан Enam 3.0 платформыг өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс хэрэглээнд нэвтрүүлсэн билээ.
Гишүүдийн харилцаа, мэдээлэл, боломжийг нэг дор төвлөрүүлсэн гишүүн бүрийн өдөр тутмын хэрэглээ, оролцооны бодит, шинэ үеийн ухаалаг платформ гэдгээрээ онцлог юм.
Enam 3.0 платформыг ашигласнаар AI Chat зөвлөхөөс намын дүрэм, мөрийн хөтөлбөр болон бүх төрлийн мэдээллийг нэгтгэн гишүүдэд хурдан, ойлгомжтой шууд хариулт өгөх, мөн сонирхлын бүлгүүдэд орж илүү утга учиртай харилцаа үүсгэх боломжтой цахим хэрэглээ юм.

Мөн эрх баригч намын хувьд УИХ-ын гишүүд санаачилсан хуулийн төслүүдийг Enam 3.0 аппликейшн-д байршуулж, 300 мянга гаруй гишүүнээсээ шууд санал авах боломж бүрдлээ. Ингэснээр бодлого боловсруулах үйл явц илүү нээлттэй, оролцоонд суурилсан болж байна.

Намын гишүүдтэй хийсэн уулзалтын дараа Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Онги багийн малчин Т.Золзаяагийнд зочилж УИХ-д өргөн барьсан тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн хуулийн төслийн талаар танилцуулж санал хүсэлтийг нь сонслоо.
Мөн тус сумын нэгдүгээр багт хувиараа бизнес эрхлэгч Г.Сайнжаргалын ажилтай танилцлаа. Г.Сайнжаргал нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид тулгарч байгаа хүндрэл бэрхшээл цаашид төр засгийн бодлогод тусгуулах санал хүсэлтээ хэллээ.

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын иргэн 104 настай Монгол Ардын намын гишүүн фронт С.Цэгмидийн гэрээр зочилж Засгийн газрын үйл ажиллагааны талаар танилцуулж татвар нийгмийн даатгалын хуулийн шинэчилсэн төсөл талаарх ярилцаж түүний санал бодлыг сонслоо.
Орон даяар өрнөж буй “Ардын нам- Ард түмэндээ” аян Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд үргэлжилж байна.
Сэтгэгдэл үлдээх