Лионель Месси ДАШТ-ий бүх цаг үеийн “мэргэн бууч” боллоо

.Graph
2026-06-23

ДАШТ-ий хамгийн олон тоглолтод оролцсон (28 тоглолт) Лионель Месси ДАШТ-д хамгийн олон гоол оруулсан (18 гоол) амжилт тогтоолоо.

Өчигдөр буюу даваа гарагт Даллас хотноо Австрийн эсрэг тоглосон ба Месси дэлхийн аваргын 18 дахь гоолоо оруулснаар, уг жагсаалтыг манлайлж эхэллээ.

Тэрбээр энэ жил зургаа дахь ДАШТ-дээ тоглож буй юм. 

  • Анх 2014 онд Бразилд болсон ДАШТ-ий үеэр Белу Оризонте хотноо болсон Аргентин-Ираны тоглолтын сүүлийн минутад Месси хожлын гоолыг оруулж байсан аж.
  • 2018 онд ОХУ-д болсон ДАШТ-ий үеэр Месси Исландтай тэнцэхэд " пенальти" алдсаныг, Хорватад Нижний Новгород хотноо 0:3-ээр бут ниргүүлж байлаа.
  • 2022 оны Катарт болсон ДАШТ-д алтан цом өргөж байв. 
  • Харин энэ удаа ДАШТ-ий бас нэгэн түүхэн рекордын эзэн болж, 18 дахь гоолоо оруулж, бид түүхэн гэрч боллоо.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe