Исламын шашинтнууд улсын далбаагаа газарт хүргэхийг хориглодог

.Graph
2026-06-22

АНУ, Мексик, Канадад буй хөлбөмбөгийн ДАШТ-ий тоглолт болгоны өмнө тоглох хоёр улсын асар том (35x67 метр, 2600 м.кв талбайг бүрхэх, бараг хагас тонн орчим жинтэй) төрийн далбааг ногоон талбайд дэлгэж буй билээ.

Хэрэв та сайн анзаарсан бол зарим улсын төрийн далбааг талбайн зүлгэн дээр дэлгээд орхисон бол зарим орны далбааг сайн дурынхан газарт хүргэлгүй гартаа барьж буйг харж болно.

ФИФА-ийн тоглолтын өмнөх ёслол болон төрийн дуулал эгшиглэх үед төрийн далбааг нь газарт хүргэхгүй байх хүсэлт, шаардлагыг Саудын Араб, Ирак улсууд анх тавьсан юм. Учир нь исламын шашинт дээрх улсын төрийн далбааг газарт хүргэхийг хатуу хориглодог, мөн далбаан дээр нь шахада нь бичээстэй байдаг ажээ.

Үүний дараа ФИФА болгоомжлох үүднээс Туркийн далбааг бас газар хүргээгүй бөгөөд Иордан, Катар, Иран зэрэг исламын шашинт улс ямар нэг хүсэлт шаардлага одоогоор гаргаагүй байна.

Хэсгийн хоёр дахь тоглолтоо Австралийн эсрэг хийн 2:0-ээр хожин хасагдах шатанд тоглох эрхээ өвөртөлсөн АНУ-ын шигшээ багийнханд болон хөлбөмбөг сонирхогчид, хөгжөөн дэмжигчдэд "American airlines" компанийн хамт олон том сюрприз барьжээ.

Тоглолт болсон Сиэтлл хотоос Лос Анжелесийн чиглэлд ниссэн 172 зорчигчдын суудал дээр АНУ-ын шигшээ багийн өмсгөл, ууттай бэлэг тавьсан байлаа.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe