155 мянган хүн амтай Курасао түүх бүтээв

.Graph
2026-06-22

Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ээлжит дуулианыг Курасаогийн хөлбөмбөгийн шигшээ баг тарилаа. Ердөө 155-хан мянган хүн амтай, Карибын тэнгисийн өмнөд хэсэгт орших энэ жижигхэн арлын хөлбөмбөгчид Эквадортой 0:0-ээр тэнцэн Дэлхийн аваргын анхны оноогоо авсан нь гайхамшиг мэт байв.

Тэдэнтэй оноо хуваадаг Эквадор 18 орчим сая хүн амтай, дэлхийн аваргад тав дахь удаагаа оролцож байгаа, Өмнөд Америкт Бразил, Аргентин, Уругвай, Колумб гээд томчуудтай хэнтэй нь ч үзэлзчихдэг, Антонио Валенсиа, Мойзес Кайседо нарын шилдэг хөлбөмбөгчдийг төрүүлсэн улс. Нидерландын "үсэрсэн тасархай", португал хэлний хугархай папьяменто хэлээр Кур-а-сао хэмээн нэрлэгддэг Курасаогийн түүхэн амжилтын гол баатар нь 37 настай хаалгач Элой Ром боллоо.

Тэрбээр Эквадорын эсрэг 15 хаалт хийж, жижигхэн арал, цөөхөн хүн амтай улсынхаа нэрийг "цээжээрээ хамгаалж" бас нэгэн од болсон юм. Энэ түүхэн тэнцээний ачаар Курасао хасагдах шатанд шалгарах бүрэн боломжтой үлдэв. "Цэнхэр давалгаа" гэгддэг Курасаогийн шигшээ баг ямартай ч энэ ДАШТ-ий тод санамж, тодорхой түүх болох нь ээ.

Эх сурвалж: Ц.Энхтүвшин

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe