Өчигдөр ДАШТ-ий "I" хэсгийн тоглолт эхэлж, Францын шигшээ Сенегалыг 3:1-ээр хожлоо. Энэ тоглолтод Францын багийн ахлагч, 27 настай Килиан Мбаппе хоёр гоол хийж, хөлбөмбөгийн ДАШТ-д хийсэн гоол нь 14 боллоо.
Мбаппе 2018 онд 4 гоол, 2022 онд 8 гоол, 2026 онд 2 гоол оруулснаар ДАШТ-ий бүх цаг үеийн "мэргэн буучдын" жагсаалтад гуравт Германы Герд Мюллерийн хамт бичигдэж эхэллээ. Түүний өмнө Германы Мирослав Клозе( 16 гоол), Бразилийн Роналдо (15 гоол) нар л бичигдэж буй бөгөөд Мбаппе 12 гоолтой Пеле, 13 гоолтой нутаг нэгт Жюст Фонтен, Месси нарыг "гүйцэж түрүүлсэн" төдийгүй, энэ дэлхийн аваргаар л нэгд бичигдэх бүрэн боломж байна. Түүнээс гадна Мбаппе Францын шигшээгийн төлөө 58 гоол оруулснаар Францын бүх цаг үеийн "мэргэн бууч" боллоо. Килиан Мбаппегийн өмнө энэ амжилтыг 57 гоолтой Оливье Жиру эзэмшдэг байлаа.
Эх сурвалж: Ц.Энхтүвшин
Сэтгэгдэл үлдээх