ЧУУЛГАН: Гишүүд импортын гурилын татвар чөлөөлөхийг дэмжиж байна

.Graph
2024-03-21 114
...
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ. Уг хуулийн төсөл импортын гурил болон малын нэмэлт тэжээлийн татварыг чөлөөлөх талаар тусгасан юм.

Эсрэг

Дэмжсэн

2024-03-21

УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ

Гурилын үнэ 42 хувиар өсөөд байна гэж хоёр жилийн өмнөөс л хэлж ирсэн. Гурилын үнэ 4 дахин өссөн. Бид гурилын үйлдвэрүүдээ дэмжиж 209 тэрбум төгрөгийн зээл өгсөн. Энэ бол үндэсний үйлдвэрлэл дэмжиж байгаа сайн зүйл. Энэ бол хүн чанаргүй зүйл.

...
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ТОГТОХСҮРЭН

Хоёр талтай асуудал. Хамгийн том асуудал бол гурилын үнэ. Үүнээс болж иргэд бухимдаж байна. Хамгийн гол нь үр дүн хэзээ гарч, үнэ хэзээ буух вэ гэдэг нь чухал байна.

...
УИХ-ЫН ГИШҮҮН Н.ГАНИБАЛ

Дэмжиж байна. Гэхдээ хугацааг тооцож, хугацаатай байлгах ёстой. Нэг удаагийн дутагдлыг ийм байдлаар хангах зөв. Харин гурилын үйлдвэрүүд дээр арай харгис бодлого хэрэгжүүлэх гэж байна.

...
УИХ-ЫН ГИШҮҮН С.ЧИНЗОРИГ

Гурилын үйлдвэрүүдэд төрөөс маш их дэмжлэг үзүүлдэг. Цар тахлын үед гурилын үнийг л тогтвортой байлгая гэж хууль хүртэл баталж өгсөн. Гэхдээ үнийг нь дийлсэнгүй.

...
УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР

Засгийн газар аргагүй нөхцөл байдалтай тулаад зохицуулалт хийлгүй яах вэ. Хамгийн гол нь гурил үйлдвэрлэгч нараас энэ тал дээр санал авах ёстой гэж бодож байна.

...
УИХ-ИЙН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ

Энэ зүйлийг аль эрт хийчих байсан юм. Өнөөдөр импортын гурилаа оруулж ирээд өрсөлдөөний зарчмаар явсан бол гурилын үнэ буурах боломжтой байлаа. Сонгууль дөхөхөөр л гурилын татварыг багасгаад байна.

...

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe