Б.Энхбаяр: Төрийн болон албаны нууц нэрээр 882 нууцалсныг ил болгоно

.Graph
2026-06-09

ЗГ-аас төрийн болон албаны нууц нэрийн дор нууцад авч байгаа авлига хулгай хийгдсэн байж болзошгүй олон асуудал үүссэн. Нууцлах шаардлагагүй асуудлыг хүртэл албаны нууц нэрийн дор нууж, нууцлан хулгай хийсэн, эх орондоо ашиггүй урт хугацааны гэрээг байгуулсан байж болзошгүй асуудал Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын үед ихээр гарах болжээ. Нүүрсний оффтек гэрээ, Харбины гэрээ, Рио Тинто компаниас 20 сая доллар авч зориулалтын бусаар зарцуулсан зэрэг нийгэмд ил гарсан бухимдал төрүүлсэн үйл явц өрнөж байна.

2017 оны төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг ЗГ-ын 2017 оны 9 сард баталсан бөгөөд нууцын жагсаалтад 33 байгууллагын 574 мэдээлэл хамаарч байна.  ШЕЗ-өөс ирүүлсэн судалгаанаас харахад 2013-2024 онд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрийн нууцыг хууль бусаар олж авсан 3, задруулсан 8, үрэгдүүлсэн 3 гэмт хэрэгт нийт 14 хүн ял шийтгэгдсэн байна.

Тэгвэл төрийн болон албаны нууцын тухай хуулиас албаны нууц гэдэг хэсгийг бүхэлд хасахаар төрийн нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгажээ.

Тус хуулийг өнөөдөр аюулгүй бодлогын байнгын хороогоор хэлэлцэн дэмжлээ. Хэлэлцүүлгийн үеэр ҮАБ, цэрэг зэвсэг, гадаад бодлогоос бусад асуудлыг нууцлах шаардлагагүй. Нууцуудыг ил болгох ёстой гэсэн байр суурь давамгайлсан юм.

 хуулийн төсөлтэй танилцах бол

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe