Хаврын чуулган үргэлжилж байна.
Чуулганы нэгдсэн хуралдаан 67 гишүүн ирж, 53.2 хувийн ирц бүрдсэнийг УИХ-ын дарга С.Бямбацогт танилцуулснаар эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хууль, тогтоолын төслийн анхны болон эцсийн хэлэлцүүлэг, мөн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх нийт 11 асуудлыг дарааллын дагуу хэлэлцэхээр товлоод байна.
Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /(УИХ-ын гишүүн П.Батчимэг нарын 9 гишүүн 2025.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг)/;
“Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /(Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг)/;
“Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /(УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа нарын 13 гишүүн 2026.05.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг)/;
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /(Засгийн газар 2026.03.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх)/;
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /(УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин нарын 6 гишүүн 2026.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх)/;
Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /(УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 7 гишүүн 2026.05.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх)/;
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /(УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нарын 41 гишүүн 2025.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх)/;
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /(УИХ-ын гишүүн М.Энхцэцэг нарын 76 гишүүн 2026.05.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх)/;
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /(УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 19 гишүүн 2026.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх)/;
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /(УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нарын 17 гишүүн 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх)/;
Бусад асуудал.
Хамгийн хэлэлцсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг "Цахилгаан скүүтерийг мопедтой адилтгаж үзэж байгаа учир явган хүний замаар явахгүй. Харин унадаг дугуй явган хүний хөдөлгөөн багатай үед явах боломжтой" хэмээн мэдэгдэж байлаа.
Мөн УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэх асуудлыг хойшлуулах горимын санал гаргасан талаар хурлын эхэнд мэдэгдэж байлаа.
Танилцуулсан хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх асуулт, хариултын хугацааг 60-90 минутаар хязгаарлан явуулахаар зохицуулсан байна. Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл үлдээх