Тансаг зэрэглэлийн спорт машин үйлдвэрлэгч Ferrari компани Apple-ийн дизайны захирал асан Сэр Жони Айвын үүсгэн байгуулсан LoveFrom-той хамтарсан анхны бүрэн цахилгаан машинаа танилцууллаа. “Ferrari Luce” загвар нь 640,000 ам.доллароос эхэлж байна.
“Luce” гэдэг нь Итали хэлний "хөнгөн" гэсэн утга агуулж байгаа аж. Ferrari-ийн Гүйцэтгэх захирал Бенедетто Винья энэхүү загварыг бүтээхэд таван жил зарцуулсан хэмээн ярьжээ.
Шинэ загвар нь ердийн Ferrari-ийн өнгө төрхөөс ялгаатайгаас гадна Итали брэндийн машинууд дунд анхны таван хүний суудалтай гэдгээрээ онцлог юм.
Шинэ загвар 1000 гаруй морины хүчтэй, 100 км/цагийн хурдыг 2.5 секундийн дотор авдаг нь Ferrari-ийн V12 хөдөлгүүртэй "Purosangue"-аас давах үзүүлэлт аж. Мөн дээд хурд нь 310 км/цаг хүрэхийг онцолсон байна.
Сэтгэгдэл үлдээх