Төв цэнгэлдэх хүрээлэнгийн багтаамж 25 мянга тул үүнээс олон тооны тасалбар худалдах нь буруу

.Graph
2026-05-25

Өнгөрсөн бямба гарагт болсон дуучин ThunderZ-ийн ТЭНГРИ тоглолт хөл тавих зайгүй болж, тасалбараа авсан ч тоглолт руу орж чадаагүй гэх иргэдийн бухимдсан сэтгэгдэл цахим орчноор хөвөрсөн юм. Угтаа ямар нэгэн олныг хамарсан тоглолт хэт ашгийн төлөө бус үзэгчдийнхээ эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг харгалзан үзэх ёстой байдаг. Энэ мэтчилэн тоглолтууд зохион байгуулалтаа сайжруулахгүй бол бугуйвч тараах хэсэг дээр бөөгнөрөл үүсэж олон цагийн дугаарлалт бий болж буй тухай шүүмжлэл үе үе өрнөдөг.

Иймээс тоглолт зохион байгуулагч болон түрээслүүлэгч буюу төв цэнгэлдэх хүрээлэн хамтран хариуцлагаа сайжруулах цаг болжээ. 

Энэ шүүмжлэлийн мөрөө eagle.mn телевизээс дараах тодруулгыг авчээ. 

Төв цэнгэлдэх хүрээлэн ххк-ийн захирал Д.Лхагвадулам:

Артист ThunderZ манайхтай 25 мянган үзэгчтэй тоглолт хийнэ гэж гэрээ байгуулсан. Манай цэнгэлдэхийн багтаамж дээд тал нь 25 мянга байдаг.  Илүү билет зарсан тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 20 хувийн торгууль ногдуулдаг. Мөн дахин манайхтай гэрээ байгуулж тоглолт зохион байгуулах эрхгүй болно.Тоглолттой холбоотой бүх асуудлыг тоглолт кохион байгуулагч тал хариуцдаг. Бид тасалбар борлуулагчтай харилцдаггүй. Бид гэхдээ удаад яг хэдэн тасалбар зарсан зэргийг нягтлах ажлыг албан бичгээр хариулт авахаар хүлээж байна.  тоглолтын үеэрх иргэний бичлэгийг хавсаргав 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe