"Авлига хорооллын" хэргийг аль шатны шүүхээр хэлэлцэхийг Дээд шүүх шийднэ

Ц.Чимэдцэеэ
2026-05-18

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн энэ сарын 14-ний ээлжит хуралдаанаар "Авлига хороолол" буюу “Акуа гарден”-ы хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасан "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсэх" үндэслэлээр хяналтын шатны шүүхэд хянан хэлэлцэхээр боллоо.

Тус хэргийг “Онч шийдэл” НҮТББ-аас Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газрын дарга, Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв хариуцагчаар татсан нэхэмжлэлийн дагуу анхан шатны шүүх хэлэлцэж, бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Харин давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

Иймд тус нэхэмжлэлийн гуравдагч этгээд болох “Эм энд Жи констракшн” ХХК нь дээрх давж заалдах шатны шүүхийн шийдвэрт гомдсоноор ийнхүү хэлэлцүүлэх болжээ.

Хяналтын шатны шүүх давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлтэй эсэхийг хянан хэлэлцэнэ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe