Н.Учрал махны үнийн эсрэг авах арга хэмжээ, Үндсэн хуульд заасан бүрэн эрхээ эдэлж, Х.Нямбаатарыг огцруулсан болон Оюутолгойн хэлэлцээр, тэтгэврийг шударга болгох шинэчлэл, бусад том төслүүд урагшилж байгаа талаар ярьсан байна.
А.Ариунзаяа, Ж.Чинбүрэн, C.Зулпхар, Х.Ганхуяг, Д.Рэгдэл, Г.Дамдинням зэрэг гишүүд үг хэлж, Х.Нямбаатарын бүдүүлэг ааш авир хэрээс хэтэрснийг шүүмжилж, хотын дарга зөв, соёлтой, хүн байх ёстой, төр төмбөгөр, ёс ёмбогор гэх мэтээр ярьцгаажээ.
Эндээс үзвэл, Д.Амарбаясгалангийн талынхан ч Ерөнхий сайдын шийдвэрийг дэмжсэн байна. Том төсөл сонсоход гоё ч ямар үнэ өртөг, үр ашигтай вэ гэдэг нь чухал, 10, 11-р сард түлшний үнэ хэвийн байхад нөөцийн мах бэлтгэлгүй хоцорч, алдсан хариуцлага нь ард түмний аягатай хоолыг ч хороолоо гэх мэтээр ярьцгаасан байна.
Сэтгэгдэл үлдээх