Б.Нандин-Эрдэнэ: Л.Оюун-Эрдэнэд дуугүй дарамтлуулахгүй

.Graph
2026-04-10

Иргэн П.Хишигбаярын эхнэр Б.Нандин-Эрдэнэ олон нийтийн сүлжээгээр дамжуулан Ерөнхий сайд асан Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ-д хандан мэдэгдэл гаргаж, түүний өмнө хийсэн мэдэгдлүүдийг эрс няцаалаа.

Тэр худал мэдээлэл, гүтгэлэг, “хонгилын” ажиллагаа хэрээс хэтэрсэн гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн “ял наймаалцдаг” тухай ярьж буйг шүүмжилж, “гутамшигтай” хэмээн тодорхойлжээ.

Мөн Авлигатай тэмцэх байгууллагын үйл ажиллагаанд эргэлзэж байгаагаа илэрхийлж, “захиалгатайгаар хэрэг үүсгэдэг” гэв.

Түүнчлэн Б.Нандин-Эрдэнэ “та дарга байж болно, бид энгийн иргэд байж болно. Гэхдээ дуугүй дарамтлуулахгүй” хэмээн мэдэгдлийнхээ төгсгөлд онцолсон байна.

Мөн иргэн П.Хишигбаяр өөрийн цахим хуудсаар дамжуулан өөрийг нь төрийн өмчит компанийн тендертэй холбон буруутгаж буйг няцааж, холбогдох мэдээллийг шалгахыг уриалжээ.

Мөн “Гэрэгэ тауэр”-ийн 14 давхартай холбоотой маргаанд өөрт нь зохиомол хэрэг үүсгэсэн гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Оюун-эрдэнэ ч худрагагүй зантай хүн юм аа. Олон зүйлээс нь хараад өөрийн дүгнэлтээ хийж байна даа!

Баянаа

Дэмжих үү?

0 0

Хохино гэж хэлэедаа. Эхнэр нөхөр 2 хулгайч. Үйлийн үр хаалга андуурахгүй ээ. Хулгайч хүмүүнүүд хулгайч л байдаг.

Зочин

Дэмжих үү?

0 0

Нандин-эрдэнэ гэж хүний Ой Партнерс гэж компани угаасаа хулгайч компани шдээ. Чи болон нөхөрийг чинь ийм хэрэг хийлээ гэхэд огт эргэлзээгүйдээ! Удахгүй ялаа аваад явнаа Ой партнерс захиралууд.

Үнэн

Дэмжих үү?

0 0

Зөв, дэмжиж байна. ОЭхан хоосон гэр бүл сүүлийн 5 жилд татвар, албан тушаал, дээрэм, хулгайн замаар хязгааргуй баяжсан үнэн. Цаана нь хохирогч болсон өөр олон иргэд байгаа, айгаад ам нээж чадахгуй.

Зочин

Дэмжих үү?

5 0
Newsletter Subscribe