Чуулган: АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авлаа

Ц.Чимэдцэеэ
2026-04-10

Чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлсэн.

АН-ын хурлууд давхцаж, Үндэсний бодлогын хороо нь өнөөдөр үргэлжлүүлэн хуралдаж байгаатай холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин парламентын дархлаа, ардчиллыг хангах хүрээнд гишүүдийн ирцийг сайжруулахаар 1 хоногийн завсарлага хүслээ.

Улмаар УИХ-ын дарга С.Бямбацогт уг хүсэлтийг хангаж, Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-д нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой хуулийн төслийн санал хураалт ирэх долоо хоногийн пүрэв гараг хүртэл хойшиллоо.

Хуралдаан АН-ын бүлэггүйгээр үргэлжилж, өнгөрсөн хугацаанд анхны хэлэлцүүлэг явуулсан хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэхэд санал хурааж байна. Одоогоор татгалзаж шийдвэрлэсэн тохиолдол байхгүй. Ихэнх гишүүний дэмжсэнээр дараагийн хуралдаанд бэлдүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүлж байна.

УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Х.Тэмүүжин тэргүүтэй гишүүний санаачилсан, Ерөнхийлөгчийн санаачилсан 2 тусдаа хуулийн төсөл байгаа.

Үүний нэг нь дээр дурдсанчлан санал хураалтыг хойшлуулсан бол нэгийг нь дэмжлээ. Х.Тэмүүжин тэргүүтэй гишүүний санаачилсан хуулийн төсөл нь дэмжигдлээ.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүн 2025.12.12-ны өдөр өргөн мэдүүлсэн Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл, анхны хэлэлцүүлэг өрнөж байна.

Үүнээс гадна тов ёсоор дараах асуудлыг хэлэлцэнэ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe