Нөөцийн мах худалдаалах байршлууд

.Graph
2026-04-09

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 385 цэгээр жижиглэнгээр худалдаалж эхэлсэн. Үхрийн мах 15 мянга, хонины мах 13 мянган төгрөгийн үнэтэй борлуулагдаж буй. Мөн иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан нөөцийн махны өргөтгөсөн худалдаа нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд дөрөвдүгээр сарын сарын 9-нөөс 11-ний хооронд зохион байгуулна.

Сүхбаатар дүүрэг:

  • Дөрөвдүгээр сарын 9-нд: 11 дүгээр хороо Хангай хотхоны гадна талбайд
  • Дөрөвдүгээр сарын 10-нд: 17 дугаар хороо Миний дэлгүүрийн гадна талбайд
  • Дөрөвдүгээр сарын 11-нд: 19 дүгээр хороо Шарга морьтын нэг дүгээр автобусны буудалд тус тус болно.

Баянгол дүүрэг:

  • Дөрөвдүгээр сарын 9-нд: Нэг дүгээр хороо – 46, 48 дугаар байрны гол тадбайд
  • Дөрөвдүгээр сарын 10-нд: 11 дүгээр хороо – Хорооны байрны гадаа талбайд

Хан-Уул дүүрэг:

  • Дөрөвдүгээр сарын 9-нд: 21 дүгээр хорооны гадна талбайд
  • Дөрөвдүгээр сарын 10-нд: 15 дугаар хорооны гадна талбайд

Энэ жилийн хувьд есөн аж ахуйн нэгжийн 5016 тонн нөөцөлсөн махыг нийслэлийн иргэдийн хаврын улирлын хэрэгцээнд зориулан бэлтгэсэн. Чанар, стандартын дагуу бэлтгэж нөөцөлсөн гулууз махыг өргөтгөсөн худалдаанаас авах боломжтой. Мөн 2026 оны хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан 386 дэлгүүрээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe