Болдоггүй Ж.Болд

.Graph
2026-03-02

Эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн өнгөрсөн долоо хоногт СХД-ийн цагдаагийн хэлтсийн ахлах ахлагч Б нь иргэний биед ноцтойгоор халдаж байгаа бичлэгийг нийтэд ил болгосон. Тухайн бичлэг дээр цагдаа Б нь хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн М-ийг зодож танхайрсан байдаг. Тэгвэл үүнтэй холбоотой олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнөж байна. Зарим нэг нь байдаг л зүйл мэт хүлээж авч байгаа бол зарим нь цочирдож хүлээж авах жишээтэй. Гэхдээ энэ нь нэг төрлийн эрүүдэн шүүлт бөгөөд нөгөө талдаа өөрийн ажлын байрын давуу талаа ашиглан бусдыг хүчирхийлж байгаа үйлдэл юм. Дүүргийн цагдаагаас эхэлсэн энэ асуудал ЦЕГ-ын хаяанд иртлээ хол явчихлаа. Учир нь албан тушаалтан алдаа гаргасан тохиолдолд удирдах албан тушаалтан хамгийн түрүүнд хариуцлага хүлээх ёстой байдаг. Яг энэ жишгээр иргэд ЦЕГ-ын дарга Ж.Болдоос хариуцлага нэхэж эхэлсэн байна. Нэг үеэ бодвол дунд шатны албан тушаалтанд хариуцлага тооцохоор өнгөрөөчихдөг байхаа больж бодлогын түвшинд хариуцлага нэхдэг болжээ.

Ж.Болдыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнгөрсөн 10 дугаар сард сайд болсон даруйдаа томилсон. Цагтаа Л.Оюун-Эрдэнийн сэлмийн ир болж явсан Б.Энхбаяр энэ удаа өөрийнхөө сэлмийн ир болгохоор Ж.Болдыг томилж эргэн ЦЕГ-т авчирсан. Эргэн гэдэг нь Ж.Болд өмнө нь 2020 онд ЦЕГ-ын даргаар томилогдож байлаа. Ингээд удалгүй эрүүл мэндийн шалтгааны улмаас Засгийн газрын хурлаар орон чөлөөлөгдөж байсан.

ЦЕГ-ын дарга давхар дотоодын цэргийн командлагч хийдэг гэдгийг мартаж болохгүй. Яагаад үүнийг ярьж байна вэ гэхлээр 2020-2023 онд түүнийг ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч байх үед дотоодын цэргийн ангиудад хамгийн их хүн амины хэрэг, амиа хорлолт, дэглэлт дэлгэрч байсан. Олон ч эцэг, эх нүдэндээ нулимстай, сэтгэлдээ гомдолтой хоцорч байлаа. Тийм ч учраас эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгч байсан билээ.

Хамгийн сүүлийн жишээг сануулбал түүнийг ажлаа аваад ердөө сар гаруй хугацааны дараа дотоодын цэргийн 05-р ангид цэргүүд нэгнийхээ биед халдаж буй бичлэг цахим орчинд цацагдсан. Үүнээс дахиад ердөө сар гаруй хугацааны дараа дахин нэг цэрэг 05-р ангид тахир дутуу болтлоо зодуулан эмнэлэгт хүргэгдсэн юм. Энэ хэргийн шууд буруутан нь мэдээж цэргийн ангийн удирдлагууд. Тэр ч утгаар ажлаас нь халсан. Гэхдээ бодлогын хэмжээнд алдаа, дутагдлыг залруулж, засах хүн нь Дотоодын цэргийн Ерөнхий командлагч Ж.Болд. Гэвч ангийн удирдлагуудаар туг тахиад л өнгөрсөн. Бодлогын хэмжээнд ямар ч шинэчлэлт байхгүй байсаар цагдаагийн байгууллагын асуудал гарч ирэх нь тэр.

Хариуцсан хоёр салбарт нь асуудал үргэлж дагаж явдаг нэг бодлын азгүй хүн ч юм шиг, эсвэл хариуцлагагүй, бодлогын хэмжээнд ажил хийж чаддаггүй хүн ч юм шиг. Ковидын үеэр томилогдсон түүний томилгоог ч гэсэн хууль бус гэж үзэн тухайн үед С.Эрдэнийн хүү тэргүүтэй Э.Одбаяр нарын хүмүүс огцруулах мэдэгдэл хийж байсан. Тэгвэл энэ удаагийн томилгоо нь ч гэсэн хууль зөрчсөн байж болзошгүй байна. Тэрээр 2020 онд чөлөөлөгдсөнөөс хойш Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөх хийж байсан. Сайдын зөвлөх гэх орон тоо нь мэдээж Улс төрийн албан тушаалтан гэх нэршил дээр явдаг. Тэгвэл цагдаагийн байгууллагын тухай хуулийн 20.1 дэх заалт дээр улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй гэж заасан байдаг.  

20.1.Цагдаагийн төв байгууллагын даргаар цагдаагийн албанд 20-оос доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын дадлага туршлагатай, улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй Монгол Улсын иргэнийг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлнө.

Гэвч хуулийг сахиулах ёстой хүн өөрөө хуулиа зөрчин томилогдсон нь Монгол Улсад эрх баригчид хуулийг хэрхэн дагаж мөрддөг гэдэг нь харагдаж байгаа юм. Болдоггүй бор гэдэг шиг томилохгүй байж болдоггүй Ж.Болд юм болов уу?

Түүнтэй холбоотой хэл ам тасардаггүй. Нам дагаж улс төрд хутгалдсан хүнийг угаас хэл ам орхидоггүй хойно. Хүү нь саяхан болж өнгөрсөн “Таванбогд”-ын Ц.Баатарсайхан Б.Амарсайхан, Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл нарын оролцсон зодооныг эхлэх нөхцөлийг бүрдүүлсэн гэдгийг шүүх хурлын үеэр хэрэгтнүүд ярьсан. Энэ мэт хариуцлага тооцож чөлөөнд нь гаргах ёстой хүмүүсээ улам дэвшүүлээд байдаг нь манай төр, засаг ямар хэмжээнд байгааг илэрхийлж байна. 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Үргэлжилэл: тухайн байгууллагад харьяалагдах заалттай, иймд төрийн тусгай алба хаагч

Цогтбаатар

Дэмжих үү?

0 0

11.3.Улс төрийн албан хаагчийн бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтан нь тухайн албан тушаалтанд шууд захирагдах боловч төрийн албан хаагчий

Цогтбаатар

Дэмжих үү?

0 0

Оюунэрдэнэ Нямбаатар нарын үй зайгүй найз ш тэ сая чөлөөлөгддөг Сүхболдтой нэг тэрэгний дугуйнууд

эамэ

Дэмжих үү?

0 0

Сүүлийн үеийн Монгол эрчуулийн нийтлэг төрх: том гүзээ, давхар эрүү, нарийхан гуяь хиймэл том давхраатай нүд па хаха

эмэ

Дэмжих үү?

0 0

Ulaan Kommunistei butaaj avchirlaa da Enkhbayar mindee daanch l****n pisdag butsaaj avchirah yumdaa

мм

Дэмжих үү?

0 0

Зандкаа нь ичиг ичиг хуулийн сайд нь бас ичиг ичиг сүр сүр ярьцгаагаад л байсан худлаа л байх бололтой

ии

Дэмжих үү?

0 0

Цулхайтлаа идэж ууж дээ

аа

Дэмжих үү?

1 0

Ямар я туршлагагүй, мангар пацан тавьдаг нь яажийгаан? Хэнтийн Цагдаа богино хугацаанд хийсэн гэж үү?

фц

Дэмжих үү?

0 0

Цэрэг цагдаагийн ажилтан тэр тусмаа дарга нь тарган байх ёстой муухай.Цэмбийтэл тур хө

МАЙ

Дэмжих үү?

0 0

Khentiigiin yum chini argagui dee

бб

Дэмжих үү?

0 0

Болдын бузар булайг ил болго

Зочин

Дэмжих үү?

0 0

Асуудал байнга үүсч яваад байдаг тэрийг нь дарж далд оруулж цагаадаж авилга авдаг хөгийн новшнууд

Зочин

Дэмжих үү?

0 0

Нүгэл чинь нүдээрээ гарч байгаа нь энэ дээ. Болдыг зайлуул!!!

Zochin

Дэмжих үү?

0 0

Болдын хүү хэрэгт холбогдвол Болд түүнийг аварна

Зчоин

Дэмжих үү?

0 0

Huuliinhan ni holboo sulbeetei yum chini ene sda mudduu l tsagdaagiin darga suudlaasaa multrahgui shdee

df

Дэмжих үү?

0 0

ard irgediin medeh erhiig hangah bish esergeeree hulgaichdiin daldlah erhiin tuluu ajilladag ene humuusees bolj idej uusan ni buur dawraad yawaad baigaag dugarah heregtei shdee

Zopchin

Дэмжих үү?

0 0

Яг хэнийх нь гар хөл юм бэ?

Zochin

Дэмжих үү?

0 0

Болд ер нь юу бодож явдаг юм болдоо. Томилогдохгүй байж болдоггүйм болдоо

Зочин

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe