Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвшсэн С.Наранцогтын томилгооны талаар хэн юу хэлэв

.Graph
2025-11-27

УИХ-ын дарга Н.Учрал намын даргын болон УИХ-ын даргын ажлаа аваад хамгийн түрүүнд томилгооны асуудлаар МАН-ын Удирдах зөвлөлтэйгөө хнуралдсан. Ийнхүү УИХ дахь МАН-ын бүлэгтээ “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захир С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчид дэвшүүлдж байгаагаа мэдэгдсэн юм. Түүний энэ томилгооны саналын талаар хэн юу хэлэв?

...
UBN.mn

Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилно

...
Newspress.mn

Тэрбээр ясны “тооны” хүн бөгөөд МУИС-д физикч математикч мэргэжлээр бакалавр болон магистрын зэрэгтэй, БНСУ-ын Сөүлийн Их сургуулийн инженер-эдийн засагч мэргэжлээр доктор /Ph.D/ зэрэг хамгаалсан аж.

...
Ikon.mn

С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилох эсэхийг томилгооны сонсголоор шийднэ.

...
Сэтгүүлч Б.Ариунтуул

Монгол банкны захирлаар С.Наранцогт очих юм гэнэ үү. Үгүй ээ, одоо Ч.Хүрэлбаатарын БЭТ болгож байгаа юм уу. Тавих юм бол Ч.Хүрэлбаатараа л тавь л даа.УИХ-ын даргын зөвлөх байснаас Монгол банкандаа очвол арай дээргүй юу.

Эсрэг

Дэмжсэн

2025-11-27

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт

С.Бямбацогт: Даргын үзэмжээр шийддэг байсан томилгоог одоо УИХ өөрсдөө хэлэлцэж, шүүж байж шийддэг болсон. Томилохдоо нээлттэй сонсгол хийж, ажлын хэсэг байгуулан, чөлөөтэй нэр дэвшүүлдэг болсноор энэ томилгоо УИХ-ын даргын биш УИХ-ын томилгоо болсон.

...
Сэтгүүлч Б.Баяртогтох

С.Наранцогт гэж хүн мөнгөний бодлогыг голчтой тодорхойлоход, инфляцыг тогтворжуулж, төгрөгийн ханшийг хамгаалахад, зээлийн хүүг бууруулахад, банкны реформыг цаашид үргэлжлүүлэхэд байж болох боломжит хувилбаруудын нэг юм.

...
Сэтгүүлч С.Шүрэнцэцэг

С.Наранцогт Монголбанканд ёстой тохирох хүн гэж бодож байна даа...Сангийн яаманд байхдаа ч, одоо энэ "Эрдэнэс Монгол"-д ажиллаж байгааг нь харахад ясны зарчимч хүн шиг байгаа юм. Илүү дутуу амбиц байхгүй, алдаа, мадаг багатай, тооцоотой хүн шиг байгаа юм.

...
Сэтгүүлч Х.Ганзаяа

Томилгоог түр түдгэлзүүлэн сонсгол хийхээр болж. Юу юугүй томилох гээд чичирсэнгүй, ямартаа ч сонсохоор болж. УИХ-ын дарга Н.Учралыг харанхуйгаар муйхарлан зүтгэх ухаан нь уландаа орсон хүн биш гэж мэдэж байсан юм аа.

...
ФБ хэрэглэгч Бямба Бямба

Лхагвасүрэн хулгайч далд орж, хотгор шанагийн мэргэшсэн хужаа хулгайч сонсогдоод байсан чинь ашгүй өөр хүн болох нь. Одоо бурхан дарга юм уу, буг чөтгөр юм уу, булай хулгайч юм уу гэдгийг харах л үлдлээ.

...
ФБ хэрэглэгч Baatarjav Jadamba

Цэвэр банкир хүн биш бололтой, яагаад мэргэжлийн бус томилгоо хийгээд эхлэв дээ гэмээр л байна шүү.

...
ФБ хэрэглэгч Цэдэнхорол Бямбаа

Энэ арай бишээ банкны ажлыг зүгээр нэг эдийн засагч физикч хийдэг ажил биш байхаа. Яамны олон албан тушаалууд яах вэ намын л томилгоо шүү дээ. Банкны мэргэжлийн хүн байхгүй юм болов уу.

...

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe