Иргэний оролцооны эрх чөлөө: Жагсаал, цуглааны хуулийн шинэ хуудас

Ц.Чимэдцэеэ
2025-11-24

Эртний Грек, Ромд иргэд олон нийтийн талбайд цугларч асуудал хэлэлцдэг байсан. Дундад зуунд хаант засаг, феодалын тогтолцоонд олон хүн цуглахыг ихэвчлэн хориглож, төрийн эсрэг цугларалтыг “бослого” гэж үздэг байв. XVII–XVIII зуун ардчиллын суурь баримт бичгүүд анх удаа цугларах эрхийг тодорхойлж эхэлсэн.

XX зуунд НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал “Хүн бүр тайван цугларах, эвлэлдэн нэгдэх эрхтэй” хэмээн баталгаажуулсан.

Орчин үед ардчиллын амин сүнс, төр-иргэний харилцааны гол суурь, шударга ёсыг баталгаажуулах механизм юм.

Манай улсад

Судлаач А.Уянга, Монголын Залуучуудын Эвсэл ТББ, 2025 он

1992 онд Үндсэн хуулийн 16.16-д “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно” хэмээн заасан.

1994 онд Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийг баталсан.

Уг хуульд 7 удаа өөрчлөлт орсон. Төрөөс зөвшөөрөл олгохгүй, эсвэл татгалзсан тохиолдолд цагдаагийн хамгаалалтгүй болж, иргэдийн аюулгүй байдал алдагддаг. Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-ийн тайлангуудаар уг хуулийг эрх чөлөөг хязгаарлагч гэж дүгнэжээ.

31 жил Үндсэн хуулиар баталгаажсан эрхэд саад учирсаар байна

2025 онд Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн шинэчилсэн найруулга Жагсаал цуглаан хийх эрхийн тухай хуулийн төсөл боловсруулжээ.

Манай улсад 2020–2025 онд 1,364 жагсаал, цуглаан болсон. Үүнээс 87 хувь нь Улаанбаатарт, 13 хувь нь орон нутагт, 88 хувь нь бүртгэлгүй, зөвшөөрөлгүй болж, хуулиар бодит эрх чөлөө хязгаарлагджээ.

Хуулийн сул тал

Жагсаал цуглааны төрөл өлсгөлөн, суулт, эсрэгцсэн жагсаал, аяндаа үүссэн жагсаал зэрэг олон төрөл болсон ч тодорхой зохицуулсан эрх зүйн орчин байхгүй. Сүхбаатарын талбай мэт байршлуудад хориг тогтоосон нь иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг хязгаарладаг.

Сайн туршлага: ХБНГУ 

  • Зөвшөөрөл шаардахгүй.
  • Зөвхөн урьдчилсан мэдэгдэл өгнө.
  • Жагсаал хийх нь Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх тул төр зөвшөөрөх, хориглох эрхгүй.
  • Цагдаа нь иргэдийг хязгаарлах биш, жагсаал зохион байгуулагчдыг хамгаалах үүрэгтэй.
  • Хүч хэрэглэхийг сүүлчийн арга гэж үздэг, пропорциональ зарчим хатуу мөрдөгддөг.
  • Жагсаал хүчирхийлэлгүй бол тараах шийдвэр гаргах эрх маш нарийн хязгаарлагдмал.

Сайн туршлага: Эстони

  • Бүртгүүлэх шаардлагагүй.
  • Бүртгэлгүй жагсаал ч хэвийн, хууль ёсны илэрхийлэл гэж үзнэ.
  • Төр, цагдаа нь иргэдийн тайван цуглаан хийх эрхийг идэвхтэй хамгаална.
  • Жагсаал хүчирхийлэлгүй бол тараах үндэслэл байхгүй.
  • Олон нийтийн аюулгүй байдлыг хангах зохицуулалт нь зохистой, хэтрүүлдэггүй.
  • Эсрэгцсэн жагсаал (counter-protest)-ыг ч адил хамгаалж, хоёр талд аюулгүй орчин бүрдүүлэх үүрэгтэй.

Сайн туршлага: Норвеги

  • Дэмждэг.
  • Цуглаан хийх эрхийг төрийн дэмжих үүрэг гэж тодорхойлдог.
  • Жагсаалыг зөвшөөрөх биш, мэдээлэл хүлээн авах зохицуулалттай, төрийн байгууллагын гол үүрэг бол боломж олгох.
  • Хүч хэрэглэхийг маш өндөр стандартаар хязгаарлаж, хүний эрхийн байгууллагын бие даасан хяналт бий.
  • Цагдаа нь зөрчлийг зуучлан зохицуулах, хүч хэрэглэхгүйгээр тайван байдлыг хангах тусгай сургалттай.

Монголд хэрэгжүүлэх боломжтой үндсэн зарчмууд

  • Зөвшөөрлийн тогтолцооноос  мэдэгдлийн тогтолцоо руу шилжих
  • Цагдааг “хянагч” биш “хамгаалагч” болгон өөрчлөх
  • Жагсаалын эрхийг төрийн зүгээс идэвхтэй хамгаалах, хориглох үндэслэлийг нарийсгах
  • Хүч хэрэглэхийг сүүлчийн арга болгох
  • Аяндаа бий болсон, бүртгэлгүй жагсаалыг ч хууль ёсны гэж үзэх

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe