Саак залуу Тимоноос УИХ-ын дарга

Б.Энхтулга
2025-11-22

“Тимон” нэртэй багтай дуучин 2000 оны сүүлээр олныг байлдан дагуулж эхлэв. Чиний л өмнө, Oh Timon, Байртай юу, гэх мэтчилэн дуунууд нь гарсан даруйдаа хит болж, хүн болгоны аманд “Өө тимон чи бол саак залуу” гэх дуу аялагдаж, багтай дуучин хэн бэ гэх асуулт гол сэдэв болж байв.

Удалгүй багаа тайлж, “Их засаг” их сургуулийн өв залгамжлагч монголын толгой бизнесменүүдийн нэг Ням-Осорын хүү Учрал байсныг фэнүүд нь мэдсэн юм.

“Их засаг” олон улсын их сургуулийн ТУЗ-ын даргаас ажлын гараагаа эхэлж, 2012 оноос улс төрд Нийслэлийн Монгол ардын намын хорооны улс төрийн хэлтсийн даргаар ажиллаж эхлэн 2016 онд анх удаа УИХ-д сонгогдож байв.

Үүнээс хойш гурав дахь удаагаа УИХ-д сонгогдож, энэ хугацаандаа НАМЗХ-ны Ерөнхийлөгч, Цахим бодлогоын түр хорооны дарга, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, ЗГХЭГ-ын дарга, Эдийн засаг, хөгжлийн сайд зэрэг албан тушаалыг хашиж үзсэн. 

Н.Учрал: У.Хүрэлсүх бол Монгол Улсын аав

2021 онд хүндээр өвдөж хэд хэдэн удаагийн хүнд хагалгаанд орсны эцэст үхэл амьдралын заагаас эргэн ирэв.

Хүндхэн нөхцөл байдлаас эргэн ирсэн Н.Учрал Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр У.Хүрэлсүхийг Монгол Улсын аав гэж дуудан дардан замаа гэрэлтүүлж байлаа.

Өнөөдрийн энэ хуваагдал шиг том биш ч ямар нэг зүйл дээр МАН хуваагдаж л байсан. Тэр болгонд У.Хүрэлсүхийн талд бат зогсож итгэл үнэмшлийг нь улам бататгаж ирсэн нь өнөөдрийг Н.Учралыг бүтээхэд гол түлхэц болов.

Гол дүр биш ч өнгөрсөн хугацаанд улс төрд ямар нэгэн албан тушаалд заавал очиж байсан нь үүнийг илтгэнэ. 

МАН-ын дарга болох хувь заяаны эргүүлэг

Хэдийгээр энэ жил 38 настай ч улс төрд залуудахгүй туршлага хуримтлуулсан гэж намынхны зүгээс үзэн намын дарга болгов. Гэхдээ намын дарга болох эргэлт яаж бий болсон бэ. Л.Оюун-Эрдэнэ хайртай ахыгаа мөргөсөн нь Н.Учралд боломж болон ирэв.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагаж оронд нь Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар илгээсэн ч намын даргаа авах хэмжээний харизм түүнд байсангүй.

Намын даргаа Л.Оюун-Эрдэнийн сайн найз Д.Амарбаясгаланд алдав. Ингээд улам завааруулж хооронд нь зөрчилдүүлж байгаад дундаас нь гэрэлтэх од гаргах төлөвлөгөө рүү шилжсэн.

Тэр од нь Н.Учрал болж, улс төрчийн хувьд томоор эргүүлж байна. 

МАН-д хамгийн цэвэрхэн дүртэй улс төрч нь ЖДҮ сангийн хэрэгт холбогдсон

Н.Учралыг мэдээж залуу, улс төрийн туршлагатай дээрээс нь Ерөнхийлөгчийн талын бусад кандитатуудаас түүх нь арай цэвэрхэн гэж гол дүрээр сонгосон нь гарцаагүй.

Гэвч Н.Учрал МАН-ын айхтар ЖДҮ-ийн сангийн зээлийн хэрэгт холбогдож байлаа. Түүний аав Н.Ням-Осор өөрийн “Хүннү” ХХК-аар ЖДҮ олгох сангаас 950 сая төгрөгийн зээл авч байсан.

ЖДҮ сан яг ижил тоогоор олон гишүүдийн хамаарал бүхий хүмүүст очсон нь тэнцүү хуваасан мэт хардалт төрүүлдэг. Төрүүлсээр байдаг билээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe