Д.Халиунаа
Цахим залилингийн 80 гаруй хувийг фэйсбүүк платформоор үйлдэж байна.
Энэ төрлийн залилан нь гэмт этгээд ихэвчлэн иргэдийн ашиглаж буй фэйсбүүк хаягийн нууц кодыг хууран авч, хамаарал бүхий гэр бүл, найз нөхдөөс нь мөнгө гуйх зэрэг хэлбэрээр үйлдэгддэг.
Гэмт этгээдүүд хохирогчийн фэйсбүүк найзуудын нэртэй төстэй хуурамч хаягаар холбогдож, судалгаа бөглөөд өгөөч, үнэгүй дата бэлэглэх гэж банйа, утасны дугаараа явуулаарай гэх мэтээр түүний бүртгэлтэй утасны дугаарыг мэдэж авснаар тухайн дугаарыг ашиглан фэйсбүүк хаягт нь нууц үг сэргээх зургаан оронтой код илгээж, тухайн хүний кодыг хуурч мэхлэн авч хувийн хаягт нь нэвтэрдэг.
Иймд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, өөрийн сошиал хувийн мэдээллээ гэмт этгээдүдэд алдахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
“Meta” компани хэрэглэгчдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор дараах зөвлөмжийг хүргэж байна.
Сэтгэгдэл үлдээх