УИХ-ын намрын чуулганы нээлтэд 118 гишүүн оролцлоо

.Graph
2025-09-15

УИХ-ын намрын чуулган нээлт өнөөдөр буюу 9 сарын 15-ны 10:00  цагт эхэллээ.

Намрын чуулганы нээлтэд 118 гишүүн ирцээ бүртгүүлсэн бол Ч.Анар гишүүн эмнэлгийн чөлөөтэй, С.Одонтуяа, Б.Энхбаяр нар чөлөөтэй байна. Харин С.Лүндэг, Ж.Ганбаатар, С.Цэнгүүн, Ж.Энхбаяр, С.Зулпхар нар ирцээ бүртгүүлээгүй буюу хоцорсон байна. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүлснээр УИХ-ын намрын чуулганы нээлт өндөрлөсөн бол 14:00 цагаас тов ёсоор  

  • Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/
  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд  /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/ гэх хоёр асуудлыг хэлэлцэх юм. 

Үүнээс өмнө 11:00 цагаас УИХ дахь МАН болон АН-ын бүлгийн хуралдаан болно. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe