Гэрлэх ёслолын ордны 50 жилийн ойг угтан гадна талбайг тохижуулах хүрээнд хашаалжээ

Ц.Чимэдцэеэ
2025-09-12

Гэрлэх ёслолын ордны урд талыг хашаалж, зам хуулсан байна гэх гомдол гарах болжээ. Энэ тухай Гэрлэх ёслолын ордны Захирал Ү.Оюунзул мэдээлэхдээ “Урд талын талбайн тохижилтын ажил 2025 оны 9 сарын 25-нд дуусаж, хамгаалалтын хашаагаа буулгана” хэмээжээ. 

Уг ажлыг Гэрлэх ёслолын ордны 50 жилийн ой 2026 онд тохиож буйг угтан 2025 оны 8 сарын 29-ны өдрөөс эхлүүлсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe