Индонезийн Бали арал дээр сүүлийн 10 жилийн хамгийн хүчтэй үер болж, дор хаяж 14 хүн амиа алдсан байна. Ийнхүү 24 цагийн дотор багадаа 385 мм хур тунадас хэмжигдсэн байна.
Энэ нь 1 м.кв талбайд ойрлцоогоор 10 литрийн хувингаар 39 удаа цутгах хэмжээний хур тунадас ажээ. Тус зайд 1-2 хүн багтана гэж үзвэл дээрх хэмжээний усанд автсан гэсэн үг юм.
Энэ талаар BBC агентлагийн мэдээлэлд “Аадар борооноос үүдэн гол мөрнүүд үерлэсэн. Одоогоор бороо зогсож, усны түвшин буурч байгаа ч аврагчид амьд үлдэгсдийг эрж хайсаар байна” хэмээжээ.
Мягмар гарагаас эхлэн орсон энэхүү аадраар хэдэн зуун хүний гэр орон усанд автаж, нүүлгэн шилжүүлэгдсэн байна. Мөн хэд хэдэн гол зам газар хөдлөлтөөс үүдэлтэй хөрсний гулсалтаар хаагдаж, хоёр ч гүүр эвдэрчээ.
Тус бүс нутагт долоо хоног онцгой байдал зарлалаа.
Бали арлын аврах ажиллагааны газрын дарга Ньоман Сидакаря орон нутгийн Антара (Antara) агентлагт өгсөн ярилцлагадаа аврагчид үерийн бүсүүдэд хүрэхэд бэрхшээлтэй байгаа талаар дурджээ.
Аялал жуулчлалын бүсүүд ч мөн үерт нэрвэгдэж, зочид буудал, бизнесүүдийн үйл ажиллагаанд хүндрэлтэй учирсан байна.
Зарим бүсийн албаныхны хэлснээр, хог хаягдал ус зайлуулах хоолойг бөглөж, үерийн хэмжээг улам дордуулсан байна. Энэ мөн аялал жуулчлалын бүсийн дэд бүтэц олон жилийн турш бэрхшээлтэй тулгарсаар ирснийг сануулж байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх